ГАЗРЫН БОЛОН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ ОЛГОХ АЙМГИЙН КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

Аймгийн Засаг даргын

2015 оны......сарын.....ны өдрийн

...........тоот захирамжийн хавсралт

ГАЗРЫН БОЛОН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ ОЛГОХ АЙМГИЙН КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.Газар зохион байгуулалтын төлөвлөгөө,хот байгуулалтын бодлого,хотын ерөнхий төлөвлөгөөний уялдаа холбоог хангах зорилгоор орон сууц болон үйлдвэр үйлчилгээний зориулалтаар барилга байгууламж барих,зам шугам сүлжээ байгуулах,өөрчлөх,өргөтгөх,сайжруулахад техникийн ерөнхий нөхцөл олгохдоо энэхүү журмыг мөрдөнө.

2.Техникийн ерөнхий нөхцөл олгох комисс нь Монгол улсын ”Газрын тухай”, ”Барилгын тухай”,”Хот байгуулалтын тухай” хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомж,мэргэжлийн байгууллагын норм дүрэм,стандартыг мөрдлөг болгон ажиллана.

3.Комиссын бүрэлдэхүүнд орсон албан тушаалтнууд техникийн комиссын хуралд оролцох боломжгүй үед тухайн байгууллагын мэргэжлийн шийдэл гаргах эрх бүхий албан тушаалтныг оролцуулж болно.

4.Барилга байгууламжийн онцлог шинж чанар,шаардлагаас шалтгаалан холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөгчийг комиссын бүрэлдэхүүнд тодруулга авах журмаар комиссын гишүүдийн олонхийн саналаар оролцуулж болно.

5.Техникийн ерөнхий нөхцлийн зураглалыг  хотын архитектор болон тухайн сумдын газрын даамлууд гаргаж өгнө.

6.Энэхүү комиссоор техникийн ерөнхий нөхцлийг олгох бөгөөд нарийвчилсан техникийн нөхцлийг ерөнхий техникийн нөхцлийг үндэслэн холбогдох мэргэжлийн байгууллагууд тус бүр мөрдөж байгаа журмынхаа дагуу олгоно.

Хоёр.Комиссын эрх,үүрэг

1.Техникийн ерөнхий нөхцөл авах хүсэлт гаргасан иргэн,аж ахуй нэгж байгууллагын өргөдлийг хобогдох бусад материалын хамт комиссын нарийн бичгийн дарга хүлээн авч бүртгэнэ.

2.Комиссын дарга өргөдөл материалуудтай танилцаж комиссын хурлыг зарлан хуралдуулна.

3.Комиссын хурал нь гишүүдийн бүрэн бүрэлдэхүүнтэйгээр буюу тухайн байгууллагын мэргэжлийн шийдэл гаргаж чадах эрх бүхий албан тушаалтныг оролцуулан 100 хувийн ирцтэй байна.

4.Комиссын аль нэг гишүүн  комиссын хурлыг хойшлуулшгүй нөхцөл байдал үүссэн гэж үзвэл зарлан хуралдуулна.

5.Комиссын гишүүд хэлэлцэж байгаа асуудлаар хэн нэгнээс хараат бусаар санал дүгнэлт гаргах эрхтэй.

6.Комиссын бүрэн бүрэлдэхүүний зөвшилцлөөр асуудлыг шийдвэрлэнэ.

Гурав.Техникийн ерөнхий нөхцөл авахыг хүссэн

иргэн,аж ахуйн нэгж байгууллагын

эрх үүрэг

1.Иргэн,аж ахуйн нэгж шинээр өмчлөх, эзэмших газар ,шинээр барьж байгуулах барилга байгууламж болон зам талбай,инженерийн шугам сүлжээнд болон ашиглаж байгаа газар,барилга байгууламжийн өргөтгөл,өөрчлөлт,шинээр оруулах инженерийн шугам сүлжээний эх үүсвэрийн шийдэлд техникийн ерөнхий нөхцлийг заавал авах.

2.Бүрдүүлэх материал:

-Газар эзэмших болон барилга байгууламж барьж байгуулахыг хүссэн өргөдөл,албан бичиг /буцах хаягтай/

-Техникийн ерөнхий нөхцлийн зураглал

-Газар эзэмших,өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар

-Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

-Барилга байгууламжид өөрчлөлт хийх бол холбогдох мэргэжлийн улсын байцаагчийн               дүгнэлт

-Барилга байгууламж,зам талбай,өргөтгөл,барилга байгууламжийн өөрчлөлтийн  эскиз зураг /инженерийн шугам сүлжээ бол трассын зураг /

3.Журамд заасан хугацаанд техникийн ерөнхий нөхцлийг авах,техникийн ерөнхий нөхцөл олгоогүй тохиолдолд шалтгааныг тодруулж авах

Дөрөв.Хугацаа

 1.Комиссын хурлыг сард нэг удаа хийх бөгөөд энэ нь сар бүрийн 3 дахь долоо хоногийн 5 дахь өдөр байна.

2.Шийдвэр гарснаас 4 хоногийн дотор хариуг Нарийн бичгийн даргаар дамжуулан мэдэгдэх хуудсаар өгнө.

3.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгосон техникийн ерөнхий нөхцөл нь олгосон өдрөөс хойш 2 жилийн дотор хүчинтэй,энэ хугацаанд техникийн шийдэл олгосон ажил үйлчилгээг эхлээгүй тохиолдолд техникийн ерөнхий нөхцөл олгосон шийдвэр хүчи нгүй болно.

   

 

 
Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР