БАРИЛГЫН АЖИЛ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ , ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЗААВАР

Барилгын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох,гүйцэтгэл баталгаажуулах,ашиглалтад оруулахад шаардлагатай бичиг баримт бүрдүүлэх заавар

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журмын зорилго нь барилга угсралт,өргөтгөл,засварын ажлыг гүйцэтгэхээр шалгарсан гүйцэтгэгчийн хариуцлагыг дээшлүүлэх,бичиг баримтын бүрдлийг сайжруулах,техникийн хяналтыг үе шат бүрд чанартай хийх,барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгох,ажлын гүйцэтгэл баталгаажуулах,ашиглалтад өгөх үеийн бичиг баримтын бүрдэлтэй холбогдон гарах харилцааг зохицуулахад оршино.

1.2.Энэхүү журмын  2-р  зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлсэн аж ахуйн нэгжид Барилгын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоно.

1.3. Барилгын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг ГХБХБГ-ын БХБХхэлтэст   хянуулснаар ГХБХБГ-ын дарга олгоно.

Хоёр. Барилгын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

2.1.Бүх төрлийн  барилга угсралтын ажлын хувьд  БУА серитэйгээр 1-р хавсралтад,

2.2.Бүх төрлийн  Засварын ажлын хувьд ЗА серитэйгээр 2-р хавсралтад,

2.3.Бүх төрлийн  Инженерийн шугам сүлжээний ажлын хувьд ИШС серитэйгээр 3-р хавсралтад

2.4 Хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажилд ХХО серитэйгээр 4-р хавсралтад заасан  бичиг баримтыг гүйцэтгэгч бүрдүүлсэн эсэхийг үндэслэн тус тус олгоно.

Гурав. Барилга угсралт,өргөтгөл,инженерийн шугам сүлжээ,засварын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах

3.1.Гүйцэтгэгч нь барилгын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулахдаа гарын үсэг зурах хүмүүсийн нэрсийг зөв дарааллаар гүйцэд бичсэн байх

3.2.Үндсэн төсөвт тулгуурлаж бодитоор гаргасан гүйцэтгэлийн төсөв хийсэн байх,

3.3.Гүйцэтгэсэн ажлуудын ил далд ажлын актуудыг бичиж баталгаажуулсан байна.

3.4.Фото зургийг хавсаргасан байна.

Дөрөв.Ашиглалтад оруулахад бүрдүүлэх баримт бичиг

4.1.Барилга угсралт,өргөтгөл,инженерийн шугам сүлжээ,засварын ажлыг дуусч ашиглалтад оруулахад 5-р хавсралтын  дагуу баримт   бүрдүүлээд 5 хувилсан  байх шаардлагатай.

Тав.Үе шатны ажилд техник хяналт хийх

5.1.Барилга угсралт,өргөтгөл,инженерийн шугам сүлжээ,засварын ажлын үе шат бүхэнд заавал техник хяналт хийнэ.

5.2.Гүйцэтгэгч нарын ирүүлсэн ажил гүйцэтгэх бодит графикуудыг үндэслэн хяналт хийх хугацаануудыг урьдчилан товлож,, маршрутыг хагас жилээр БХБХэлтэс гаргаж  ГХБХБГ-ын даргаар  батлуулна.

5.3.Гүйцэтгэгчийн хүсэлтээр,барилга байгууламжид зайлшгүй нөхцөл байдал үүссэн,ажлын чанартай холбогдсон асуудлаар ашиглагч байгууллага хүсэлт гаргасан үед графикийн бус хяналт шалгалт хийж болно.

5.4. Хяналт хийхэд гарах  зардлыг саадгүй байлгахыг ГХБХБГ-ын санхүү хариуцна.

5.5.Гүйцэтгэгч нь ажлын үе шат бүрд заавал хяналт хийлгэж тухайн ажлын актыг үйлдэж дараагийн ажил эхлэж болох үгүйг шийдүүлнэ.Хэрэв үе шатанд хяналт хийлгэхгүй ажлыг далдалсан тохиолдолд хэсэгчлэн буулгуулж далдлагдсан ажлыг шалгана.Гарсан зардлыг шалгуулах мэдэгдэл өгөөгүй гүйцэтгэгч тал,эсхүл мэдэгдсэн тохиолдолд очиж шалгаагүй захиалагч талын аль нэг нь хариуцна.

5.6 Үе шатны ажлын талаар гүйцэтгэгч 2-3 хоногийн өмнө мэдээлж байх үүрэгтэй бөгөөд гүйцэтгэгчийн графикаас хоцорсон эсхүл түрүүлсэн нь хяналт хийхгүй байх үндэслэл болохгүй.

5.7 Ажлыг дууссан гэж гүйцэтгэгч үзсэн тохиолдолд захиалагч холбогдох мэргэжлийн баг бүрдүүлэн техникийн үзлэг хийж комисс ороход бэлэн болсон эсэхийг шалгана.

5.8 Бэлэн болсон буюу бүрэн дууссан гэж үзсэн обьектод л ашиглалтад оруулах комисс ажиллана.

5.9 Ашиглалтад оруулах комисс ажиллаад өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж баталгаажуулаад барилга байгууламжийн хувийн хэргийг нээн хөтөлж,бичиг баримтыг хүлээлгэн өгөх газруудад өгч акт үйлдсэний дараа комиссын дарга гарын үсэг зурна.Гарын үсэг зурагдсан актыг бичиг баримтад нөхөж хийнэ.  

Хавсралт №1

Барилга угсралт

1.Зөвшөөрөл олгохыг хүссэн албан тоот

2. Зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл

3.Гадаадын зээл тусламж,улсын төсвийн хөрөнгөөр бол заавал магадлал хийлгэсэн зураг төсөв. /Хувийн хөрөнгө оруулалтаар баригдах 5-аас дээш давхар барилга үүнд хамаарна./

4.Гүйцэтгэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

5. Гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

6.Талбайн инженер,даамал томилсон тушаал

7. Талбайн инженер,даамлын тухайн ажилд тохирсныг гэрчлэх дипломын хуулбар

8.Ажил гүйцэтгэх гэрээний хувь

9.Захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэх ИТАжилтан томилсон шийдвэр

10. Зохиогчийн хяналт хийх гэрээ

11.Ажил гүйцэтгэх бодит график

12.Талбайн журнал

13.Барилга байгууламжийг барихад зориулж газар олгосон захирамж

14.Холбогдох техникийн нөхцлүүд 

15.Талбайн зохион байгуулалтын зураг болон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа,эрүүл ахуйг ханган ажиллах төсөл төлөвлөгөө.

Хавсралт №2

Засварын ажил

1.Зөвшөөрөл олгохыг хүссэн албан тоот

2. Зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл

3.Ажлын зураг төсөв. /Техникийн тодорхойлолт,тайлбар бичиг /

4.Гүйцэтгэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

5. Гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

6.Талбайн инженер,даамал томилсон тушаал

7. Талбайн инженер,даамлын тухайн ажилд тохирсныг гэрчлэх дипломын хуулбар

8.Ажил гүйцэтгэх гэрээний хувь

9.Захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэх ИТАжилтан томилсон шийдвэр

10. Зохиогчийн хяналт хийх гэрээ

11.Ажил гүйцэтгэх бодит график

12.Талбайн журнал

13.Талбайн зохион байгуулалтын зураг болон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа,эрүүл ахуйг ханган ажиллах төсөл төлөвлөгөө.

Хавсралт №3

Инженерийн шугам сүлжээний ажил

1.Зөвшөөрөл олгохыг хүссэн албан тоот

2. Зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл

3.Гадаадын зээл тусламж,улсын төсвийн хөрөнгөөр бол заавал магадлал хийлгэсэн зураг төсөв.

4.Гүйцэтгэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

5. Гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

6.Талбайн инженер,даамал томилсон тушаал

7. Талбайн инженер,даамлын тухайн ажилд тохирсныг гэрчлэх дипломын хуулбар

8.Ажил гүйцэтгэх гэрээний хувь

9.Захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэх ИТАжилтан томилсон шийдвэр

10. Зохиогчийн хяналт хийх гэрээ

11.Ажил гүйцэтгэх бодит график

12.Талбайн журнал

13.Холбогдох техникийн нөхцлүүд 

14.Талбайн зохион байгуулалтын зураг болон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа,эрүүл ахуйг ханган ажиллах төсөл төлөвлөгөө.

Хавсралт №4

Хувийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга обьект

1.Зөвшөөрөл олгохыг хүссэн албан тоот

2. Зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл

3.Барилгын норм дүрмийн дагуу хийгдсэн зураг төсөв./Хувийн хөрөнгө оруулалтаар баригдах 5-аас дээш давхар бол заавал магадлал хийлгэсэн байна./

4.Ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ

5.Туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнүүд

6.Ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

7. Ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч  байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

8.Талбайн инженер,даамал томилсон тушаалууд

9. Талбайн инженер,даамлуудын  тухайн ажилд тохирсныг гэрчлэх дипломын хуулбар

10.Захиалагчийн техникийн хяналт гүйцэтгүүлэх гэрээ

11.Зохиогчийн хяналт хийх гэрээ

12.Ажил гүйцэтгэх бодит график

13.Талбайн журнал

14.Барилга байгууламжийг барихад зориулж газар олгосон захирамж

15.Холбогдох техникийн нөхцлүүд 

16. Талбайн зохион байгуулалтын зураг болон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа,эрүүл ахуйг ханган ажиллах төсөл төлөвлөгөө.

Хавсралт №5

1.Зөвшөөрөл олгохыг хүссэн албан тоот

2. Зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл

3.Гадаадын зээл тусламж,улсын төсвийн хөрөнгөөр бол заавал магадлал хийлгэсэн зураг төсөв. /Хувийн хөрөнгө оруулалтаар баригдах 5-аас дээш давхар барилга үүнд хамаарна./

4.Гүйцэтгэгч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

5. Гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

6.Талбайн инженер,даамал томилсон тушаал

7. Талбайн инженер,даамлын тухайн ажилд тохирсныг гэрчлэх дипломын хуулбар

8.Ажил гүйцэтгэх гэрээний хувь

9.Захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэх ИТАжилтан томилсон шийдвэр

10. Зохиогчийн хяналт хийх гэрээ

11.Ажил гүйцэтгэх бодит график

12.Талбайн журнал

13.Барилга байгууламжийг барихад зориулж газар олгосон захирамж

14.Холбогдох техникийн нөхцлүүд 

15.Талбайн зохион байгуулалтын зураг болон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа,эрүүл ахуйг ханган ажиллах төсөл төлөвлөгөө.

16. Материалын сертификат болон тохирлын гэрчилгээнүүд /Гадаад хэл дээр бол Монгол хэл рүү хөрвүүлсэн байх/

17.Ил далд ажлын бүх актуудыг бичиж баталгаажуулсан байх

18.Далдлагдсан болон ажлын явцын фото зургийг тайлбартайгаар хавсаргасан байх

19. Гүйцэтгэлүүд

20.Магадлашгүй ажлын акт болон гүйцэтгэл

21.Гэрээний хугацаа хэтэрсэн бол ямар учраас хэтэрсэн тухай албан бичиг болон тайлбар

22.Шаардлагатай гүйцэтгэлийн зураг

23.Комиссын гишүүдэд тараасан мэдэгдэл

24. Саналын хуудсуудыг бэлтгэсэн байх

25.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актыг бэлдсэн байх

26.Чанарын баталгаа гаргаж байгаа тухай албан тоот

27.Бичиг баримтыг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөх тойрох хуудас

 

 

 

Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР