ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

 

 Мэндчилгээ

      

Манай байгууллагын вэб сайтад хандаж байгаа эрхэм танд баярлалаа. Манай байгууллага нь үйл  ажиллагаагаа зардал багатай, түргэн шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод болгохдоо мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин ажиллаж байна. Үүний нэг илрэл болгож энэхүү цахим хуудсыг ажиллуулж байгаа ба манай цахим хуудсанд зочилсноор байгууллагын талаархи мэдээлэл, цаг үеийн үйл явдал, санхүүгийн тайлан мэдээ, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, барилга бүтээн  байгуулалт,  7 хоногийн мэдээ зэргийг электрон хэлбэрээр түгээж болох олон талын мэдээллийг авах боломжтой юм.

          Мөн түүнчлэн холбогдох ажилтнуудтай холбоо барих хаяг, утасны дугаар, и-мэйл хаягийн жагсаалтыг эндээс авна уу. Та бүхэнд хэрэгцээтэй мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан тухай бүрт нь хүргэж байх болно.

            Монгол улс ардчилсан зах зээлийн чөлөөлт нийгэмд шилжсэн цагаас эхлэн газрын харилцаанд шинэ өөрчлөлт, шинэчлэлт, барилгын салбарт их бүтээн байгуулалт хийгдсэн он жилүүд өнгөрч байна.

            Газрын шинэтгэлийн бодлогын хэрэгжүүлэх ажлын хүрээнд газар ашиглалтыг сайжруулж, газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, монгол улсын иргэн бүр газар өмчлөх эрхээ эдлэх боломж бүрдэж байгаа нь төрөөс газрын харилцааны салбарт барьж буй бодлого, чиглэл түүнийг хэрэгжүүлж буй бид бүхний хамтын ажиллагааны үр дүн юм.

            Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамт олон бидний хувьд өнгөрсөн жилүүдэд аймгийн хэмжээнд нийт хүн амын  14,06 хувь буюу 8012 иргэнд 716,15 га /өссөн дүнгээр/ газрыг гэр бүлийн хэрэгцээнд болон аж ахуйн зориулалтаар өмчлүүлсэн.

            Мөн “Газрын тухай” хуулийн хэрэгжилтийн хүрээнд аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн болон хот тосгонд 1373 иргэнд 660 орчим га газар, 273 аж ахуйн нэгж, байгууллагад 9990 га газрыг олгож сүүлийн 3 жилийн хугацаанд газрын дуудлага худалдаанаас 1,1 тэр бум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажилласан.

            Аймгийн төвийн хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд 2,5 тэр бум төгрөгийг 674 объект бүхий 113,77 га газар чөлөөлөх ажилд зарцуулж тухайн чөлөөлсөн газарт дахин төлөвлөлт хийн эдийн засгийн эргэлтэнд оруулж ажилласан нь улсын хэмжээнд жишиг болохуйц ажил болсон байна.

            Манай цахим хуудсаар зочилсон эрхэм танд амьдралд тань аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

                            Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот

                байгуулалтын газрын дарга   Х.Хишигбадрах

 

Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР