Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 07-р тогтоолоор

2022-04-05

Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 07-р тогтоолоор Газрын удирдлагын хэлтсийн дарга, Хот байгуулалтын кадастр, зураг төсөл, магадлалын асуудал хариуцсан мэргэжилтэн, Онгон сумын газрын даамал,Наран сумын газрын даамал, Уулбаян сумын газрын даамлын сул орон тоонуудад нэр дэвшүүлснийг холбогдох хууль тогтоомжийн дагуу Газрын даргын тушаалаар томилсон. Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журамд заасан шаардлагыг хангасан 2 төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албаны тусгай шалгалт болон шатлан дэвшүүлэх журмын дагуу дэвшүүлж албан тушаалд томилсон. Мөн “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын шаардлагыг хангасан 1 албан хаагчийг шатлан дэвшүүлж тухайн албан тушаалд томилсон. Авилгатай тэмцэх газарт 1/99, 1/428 тоот албан бичгүүдээр албан тушаалд нэр дэвшигчдийн ХАСУМ-ийг тухай бүр хянуулж, дүгнэлт гаргуулан ажилласан. Авилгатай тэмцэх газрын 2022 оны 01 сарын 07-ны 05/337, 2022 оны 04 сарын 05-ны 05/4677 тоот албан бичгийг үндэслэн Газар зохион байгуулалт, төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалыг нөхөх арга хэмжээг зохион байгуулсан.

Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР