Геодезийн байнгын цэг тэмдэгтийн төрийн өмчийн тооллогын ажил

2022-07-01
Геодезийн байнгын цэг тэмдэгтийн төрийн өмчийн тооллогын ажил. Бидний ажилд туслан Цэг тэмдэгтийн байршлыг зааж өгч байгаа сумын малчиддаа баярлалаа.
Цэг тэмдэгтийг ухаж устгасан байна. Геодезийн цэг тэмдэгтийн ач холбогдол: Улс орны хил заагийн байршлыг тодорхойлохоос эхлэн жирийн иргэдийн хашааны булангийн цэг, өвөлжөө, хаваржааны байршлыг тодорхойлох хүртэл бүхий л төрлийн ажилд геодезийн байнгын цэг тэмдэгтийг ашигладаг. Газрын гадаргын хэлбэр дүрс, түүн дээрх хүний гараар, байгалийн хүчин зүйлээс үүссэн объектыг зураглан, цаасан дээрх барилга, байгууламжийн төслийг газарт буулгах, барьж байгуулах, ашиглах явцад хийгддэг геодезийн хэмжилтүүд нь байнгын цэг, тэмдэгтэд үндэслэн хийгддэг. Геодезийн цэг тэмдэгтийг тухайн орон нутгийн Засаг дарга төрийн хамгаалалтад авах үүргийг хуулийн дагуу хүлээсэн байдаг.
Тооллогын шатахууны зардлыг Сумын Засаг даргын тамгын газраас шийдвэрлэн ажиллаж байна.
Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР