Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон 3 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд
"Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Мөнххаан, Сүхбаатар, Түмэнцогт сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахаар Дорнод монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөл болон аймаг орон нутгийн хамтарсан санхүүжилтээр дээрхи төлөвлөлтийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулахаар тендер сонгон шалгаруулалт явуулж аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө “Газар дэлхий” ХХК 580 591 000 төгрөгөөр, 3 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг 148 417 500 төгрөгөөр “Ланд овнер” ХХК гүйцэтгэхээр шалгарч зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг аймгийн ЗДТГ болон ГХБХБГ-тай байгуулан ажилласан байна. Дээрхи ажилтай холбогдуулан аймгийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/589 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Төслийн зүгээс орон нутгийн төлөөлөл, гүйцэтгэгч компаниудыг оролцуулсан хэд хэдэн удаагийн цахим уулзалтыг зохион байгуулсан. Ажлын хэсгийн төлөөллүүдийг оролцуулсан салбар дундын олон талын оролцоог хангах зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотод 2022 оны 04 дүгээр сарын 05-нд зохион байгуулсан. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон 3 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд аймгийн ажлын хэсгийн 2022 оны 04 дүгээр сарын 18-нд хуралдуулж мэдээлэл хүргэн хамтран санал солилцож ажиллалаа. Тус хуралд ДМХХТЛандшафт төсөл болон Газар дэлхий, Ланд овнер ХХК оролцож төлөвлөлтийн хүрээнд хийгдэх ажил болон эхлэлийн шатанд хийгдсэн ажлуудыг танилцуулж ажиллалаа. Мөн бэлтгэл ажлын хүрээнд 2 зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компаниуд аймгийн холбогдох ажлын хэсгүүд болон 3 сумын ажлын хэсгийн төлөөллүүдтэй уулзан харилцан санал солилцож, шаардлагатай судалгаа, мэдээ тайланг хүргүүлэн ажилласан байна. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд аймгийн хэмжээнд 120 гаруй төлөөлөл оролцсон “Салбар дундын олон талын оролцоот газрын харилцаа, хамтын уялдааг сайжруулах нь” зөвлөгөөнийг зохион байгуулж ажиллаа.