СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГАД УЛСЫН КОМИСС АЖИЛЛАЛАА.
2024-05-30








СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГАД УЛСЫН КОМИСС АЖИЛЛАЛАА.
Хүчин чадал: 700 хүний суудалтай Спортын цогцолборын барилга
Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “Их Модун” ХХК
Зураг төслийн автор: “Ти энд Жи” ХХК
Захиалагчийн хяналтын байгууллага: БХТ, Аймгийн ГХБХБГ
Төсөл хэрэгжсэн хугацаа: 2022-2024 он
Аймгийн Засаг даргын 2024 оны 05-р сарын 22-ны өдрийн А/302 тоот захирамжаар томилогдсон Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах комиссын бүрэлдэхүүн 2024 оны 05-р сарын 30-ны өдөр ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтанд оруулахаар шийдвэрлэлээ.
Тус барилга нь 2009 онд анх баригдаж эхлэсэн боловч 2011 оноос зогсож байдалтай үлдсэн. 2021 онд ШУТИС-БАС-ийн оношилгоо судалгааны төвөөр газар дээр нь үзлэг шалгалт хийлгэн дүгнэлт гаргуулан уг барилгын шаардлагатай цутгамал төмөр бетон бүтээцэд хүчитгэл хийж цааш үргэлжлүүлэх дүгнэлт гарч уг бүтээн байгуулалтын ажил үргэлжлэн хэрэгжсэн.
Уг спорт цогцолборын барилга нь R=20.00-22.14 м-ийн хэмжээтэй хоёр давхар дугуй барилга юм. Зоорийн давхаргүй төвлөрсөн 3 орц гарц, шатны 4 хонгилттой нэг давхрыг нь спортын дасгал сургалт, үйлчилгээний байрны зориулалтай, уламжлалт гэр загварын 3-13м өндөр танхимын дундах R= 24 м талбайг төрөл бүрийн спорт тэмцээн зохиоход тойрч хүрээлсэн талбайд нь 1000 гаруй үзэгчид тухлан суух зориулалтай төлөвлөгдсөн барилга юм.
Барилгын ашигтай талбай – 2292.6 м2
Барилгын ажлын талбай -2930,0 м2
Барилгын эзлэхүүн – 17360 м3
Санал асуулга