Түвшинширээ сумын 100 ортой сурагчдын дотуур байранд Улсын комисс ажиллалаа.

2024-06-26
Түвшинширээ сумын 100 ортой сурагчдын дотуур байранд Улсын комисс ажиллалаа.
Захиалагч: Боловсрол шинжлэх ухааны яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар
Барилга угсралтыг гүйцэтгэгч: “Түвшинмөнх” ХХК
Зураг төслийн автор: “Зэд прожект” ХХК, “Ти эл прожект” ХХК
Захиалагчийн хяналтын байгууллага: БХТ, ГХБХБГазар
Төсөл хэрэгжсэн хугацаа: 2022-2024
Аймгийн Засаг даргын 2024 оны 06 сарын 18-ны өдрийн А/373 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2024оны 06 сарын 24 өдөр барилга угсралтын талбайд ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.
Тус барилга нь тэнхлэгээрээ 15х38м 1 блок нийт 2 давхар сурагчдын өрөө, хооллох танхим, соёлын танхим, тоглоомын өрөө, ариун цэврийн өрөө тасалгаатай. Төмөр бетон аяган суурьтай, төмөр бетон карказ, хөнгөн блокон ханын дүүргэгчтэй, хөөсөнцөр дулаалгатай, хавтгай дээвэртэй, дулаан, цэвэр ус хангамж сургуулийн зуухны барилгаас эх үүсвэртэй 1140м2 талбай барилга байна. цахилгаан, холбоо дохиолол төвлөрсөн шугам сүлжээнд бүрэн холбогдсон. 100 хүний цэвэрлэх, цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжтай бохир усыг 97 хувь цэвэршүүлэн хөрсөн шингээх шийдэлтэй.
Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР