CҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМАНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН 150 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГАД УЛСЫН КОМИСС АЖИЛЛАЛАА.
2024-12-26








CҮХБААТАР АЙМГИЙН ДАРЬГАНГА СУМАНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН 150 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГАД УЛСЫН КОМИСС АЖИЛЛАЛАА.
Захиалагч: Боловсролын яам, Cүхбаатар аймаг Засаг Даргын тамгын газар,
Төсөвт өртөг: 3,648,830,155
Зохиогч: “Батпроект” ХХК
Гүйцэтгэгч:”Монмарс Холдинг” ХХК
Гэрээний хугацаа: 2021.06.30-2024.12.25
Захиалагчийн техник хяналт хэрэгжүүлэгч: БХТөв, ГХБХБГазар
Аймгийн Засаг даргын 2024 оны 11 сарын 28-ний өдрийн А/664 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2024 оны 12-р сарын 06-ний өдөр барилга угсралтын ажлын талбайд ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.
Тус барилга нь тэнхлэгээрээ 42.0м x 15.0м хэмжээтэй зоорьгүй, 2-давхар төмөр бетон карказ хийцлэлтэй, хөнгөн бетон дүүргэгч, өндөр нягттай хөөсөн дулаалгатай, төвийн цахилгаан эрчим хүч, бие даасан дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдсон, гадна тоглоомын талбайтай, орчин үеийн стандарт нийцсэн цэцэрлэг юм.
Санал асуулга