Сүхбаатар аймгийн Наран суманд 50 ортой дотуур байрнд улсын комисс ажиллаа.

2021-10-15
Сүхбаатар аймгийн Наран суманд 50 ортой дотуур байрны барилгын угсралтын ажил дуусч ашиглалтанд оруулах Улсын комисс бүрэлдэхүүн аймгийн Засаг даргын 2021 оны 10 сарын 08 өдрийн А/575 тоот захирамжийн дагуу ажиллаж комиссын гишүүдийн үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.
Хөрөнгө оруулалт: Улсын төсөв 694,3 сая төгрөг
Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: "Ай Ди Си Проперти" ХХК
Зураг төсөл зохиогч : "Цаст богд" ХХК
Захиалагчийн техникийн хяналт: Барилгын хөгжлийн төв, Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар.
Сүхбаатар аймгийн Наран сумын сургуулийн сурагч, хүүхэд багачууд 2021-2022 оны хичээлийн жилд шинэхэн тав тухтай, тохилог орчинд сурч хөгжих боломжтой боллоо.
Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР