үйлчилгээний төрөл, шийдвэрлэх журам, хугацаа, бүрдүүлэх баримт бичиг, түүний загвар, төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, төлбөр төлөх дансны мэдээлэл

2022-12-09

Манай газар нь аймгийн ИТХ-аас баталсан шинээр эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын өргөдлийг хүлээн авч, газрын зөвлөлийн хурлаараа хэлэлцэн аймгийн засаг даргад уламжлан захирамж гаргуулж, газрын кадастр, хянан баталгаа, гэрээ байгуулах, гэрчилгээ олгох, шинээр баригдах барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох, барилгын ажлын явцад хяналт тавих, дууссан барилгад аймгийн засаг даргын захирамжаар улсын комисс томилон ажиллуулж хүлээн авах ажлуудыг хийж байна. Шинээр газар эзэмшиж өмчлөхөд өргөдлийн маягт бөглөж, өрөдөлд иргэний үнэмлэхний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, тухайн газрын тойм зургийг хавсаргаж өгнө. Харин бусад төрлийн өргөдлүүдийг цахимаар /egazar.gov.mn/ сайтаар хүлээн авна. Шинээр газар эзэмших өргөдлийг 30 хоногийн дотор, шинээр газар өмчлөх өргөдлийг 90 хоногийн дотор, газар эзэмших эрх шилжүүлэх, хугацаа сунгах, гэрчилгээ нөхөн авах бол 15 хоногийн дотор, өмчлөлийн газрыг худалдах, бэлэглэх, арилжих бол тухай бүр нь шийдвэрлэж хариу өгдөг. /Эдгээр хугацааг газрын хуулиудаар зохицуулсан бөгөөд ГЗБГЗЗГ-ын даргын 2021 оны А/187 тоот тушаалаар "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ыг баталсан/ Газрын хувийн хэргийн үнэ 8430, кадастрын зураг хэвлэх үнэ 2500, нэгж талбарт өөрчлөлт оруулах бол 2860 төгрөгийн хураамж төлнө. /Данс: 10012002902/ Мөн газрын дуудлага худалдаанд оролцогчоос 12500 төгрөгийн хураамж төлүүлнэ. /данс 100120000941/

 

Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР