олон нийтээр хэлэлцүүлж, санал авч байгаа хууль тогтоомж болон захиргааны хэм хэмжээний актын төсөл, тэдгээрийн танилцуулга, холбогдох судалгаа, бусад байгууллага, иргэнээс өгсөн санал
Газрын даргын 2022 оны 1/66 тоот албан бичгийг бүх сумдын газрын даамлуудад хүргүүлсэн. Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулахад иргэдийн саналыг цахимаар 206, цаасаар 791 нийт 997 саналыг хүлээн авсан. Газрын төлбөрийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоохтой холбоотой хэлэлцүүлгийг 2 удаа зохион байгуулж, нийт 82 иргэн, албан тушаалтан хамрагдсан. Тогтоолын төслийн танилцуулгыг аймгийн засаг дарга, ИТХ-ын дэд бүтцийн байнгын хороонд танилцуулан 10 дугаар сарын 1-ний өдрийн АИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаанд танилцуулан батлуулж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлэхээр хууль зүйн яаманд хүргүүлсэн. Хууль зүйн яам тогтоолыг хүлээн авч хянаад, 10 дугаар сарын 13-ний өдөр захиргааны хэм хэмжээний актад бүртгэсэн.