хот болон газар зохион байгуулалтын төлөвлөлт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн явцын талаар
Аймгийн засаг даргын захирамжаар байгуулагдсан Баруун-Урт сумын амгалан гэр хороололын дахин төлөвлөлт, тандалт судалгаа, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө ажлын даалгавар боловсруулах, мэргэжил аргазүй, шаардлагатай мэдээллээр хангах ажлын хэсэг байгуулагдаж энэ ажлын хүрээнд 3 удаа хуралдан тооцоо судалгаа, хэсэгчилсэн төлөвлөгөөнд орох газрын байршил, тооцоо судалгааг гарган ажлын даалгаварт тусгаж, ажил гүйцэтгэгчийг шалгаруулж 80 сая төгрөгөөр гүйцэтгэгч “Ланд овнер” ХХК шалгараад тандалт судалгаа, хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулах ажил явагдаж байна. Гүйцэтэгч компанид шаардлагатай судалаа, мэдээллээр тогтмол хангаж, хээрийн судалгааны ажилд хамтран ажиллаж байна. Аймгийн ажлын хэсэг болон аймгийн ИТХ-аар 12 дугаар сард хэлэлцүүлж хэсэгчилсэн төлөвлөгөөг батлуулахаар ажиллаж байна.