“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН” ТАНХИМ БОЛОН ДАДЛАГА СУРГАЛТЫГ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-11-17

2023 ОНЫ 11-Р САРЫН 16-НИЙ ӨДӨР БАРИЛГЫН ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛЧДАД ЗОРИУЛСАН “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН” ТАНХИМ БОЛОН ДАДЛАГА СУРГАЛТЫГ ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 

Барилга хот байгуулалт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 199,А/177 тоот албан даалгаврын хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” танхим болон дадлага хосолсон багц цаг тооцох, гэрчилгээ олгох сургалтыг Барилгын хөгжлийн төв, Монгол улсын зөвлөх инженер, ХАБЭА-н сургагч багш Ч.Чинзориг багш хамтран орон нутагт зохион байгууллаа.

Сургалтанд МСҮТөв барилгын багш нар, Сүхбаатар хот байгуулалт, орон сууц, барилга захиалагч ОНӨААТҮГ-ын инженерүүд, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй  барилга угсралт, материал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн инженер техникийн ажилчид 33  оролцлоо.  

Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР