ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
Мэндчилгээ
Манай байгууллага нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Газрын харилцааны болон Барилга, хот байгуулалтын талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлэх болон баялаг бүтээх эрхийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, мэргэжил аргазүйн зөвөлгөөгөөр хангах төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээх зорилготой ажилладаг.
Манай байгууллага бол 1942 онд байгуулагдсан тухайн үед ХААУГ – ын газар тариалан, мал аж ахуйн, ус хариуцсан мэргэжилтэнгүүд давхар гүйцэтгэж байсан бол өдгөө Аймгийн Засаг даргын 2009 оны 170 тоот захирамжаар “Газрын алба” нь “Хот байгуулалт, барилга захиалагчийн албатай” нэгдэн ГХБХБГазар болон өргөжиж Газрын удирдлагын хэлтэс, Барилга хот байгуулалтын хэлтэс, Захиргаа удирдлагын хэлтэс гэсэн 3 хэлтсүүдэд мэргэжилтэн, Газрын даамал зэрэг нийт 31 хүний бүрэлдэхүүнтэйгээр Сүхбаатар аймгийн 13 суманд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэхээр зорин ажиллаж байна.
Тус байгууллага нь 2021 оныг “Цахимд суурилсан- хариуцлагатай газрын харилцааны жил” болгон зарлаж ажил үйлчилгээгээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дээрхи зорилтын хүрээнд Тус байгууллага нь Монгол улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд Веб-д суурилсан “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем” болох “Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн”, “Газрын цахим биржийн”, “Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн системийн”, “Газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээний системд, able, erp системүүдийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлсэн нь газрын харилцаанд гарсан томоохон ололт амжилт болсон.
Орон нутагт газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлсэнээр иргэдийнхээ оролцоотойгоор газрыг нээлттэй, ил тод төлөвлөх, олгох, бүртгэх, төлбөр ногдуулах зэрэг ажилд ихээхэн дэвшил гарч байна. Аймгийн хэмжээнд 13 сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Газар зохион байгуулалт хот төлөвлөлтийн цахим системээр дамжуулан боловсруулж, 2029 нэгж талбарыг шат, шатны ИТХ-аар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд сумдын ИТХ-аас баталсан газар зохион байгуулалт, төлөвлөлтийн цахим системд баталгаажуулсан 2021 оны тухайн жилийн төлөвлөгөө нь egazar.gov.mn сайтад байршсан тул иргэд мэдээлэл авах бүрэн боломж бүрдсэн.
Сүхбаатар аймгийн хэмжээнд 2021 оны байдлаар нийт 10385 иргэнд газар өмчлүүлсэн нь нийт хүн амын 16,5 %, нийт өрхийн 57% нь газар өмчилж авсан байна.
Орон нутагт “Хаягийн мэдээллийн систем”-ийг хөгжүүлж, 13 сумын хаягийн мэдээллийг системийг засварлаж нийт 9016 нэгж талбар, 8570 барилгын хаягжилтыг мэдээллийн системд өөрчлөлт хийгдээд байна.
Манай цахим хуудсаар зочилсон эрхэм танд амьдралд тань аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Санал асуулга