ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Сүхбаатар аймгийн ГХБХБГазрын эрхэм зорилго нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын талаарх хууль тогтоомжийг аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр АИТХ, Засаг даргын бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн дэмжлэг үзүүлж, тэдгээрийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд оршино. 

БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

1. Төрөөс газрын талаар баримталж байгаа бодлого, чиглэлтэй уялдуулж аймгийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын ерөнхий /тухайн жилийн/ төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх
2. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрын үнэ, үнэлгээ, татвар, төлбөрийг боловсронгуй болгох замаар улс орны хөгжлийг дэмжихэд чиглэсэн кадастрын тогтолцоог буй болгож, эрхлэх
3. Орон нутагт хийгдэж байгаа геодези, зураг зүйн бүх төрлийн ажилд хяналт тавих, дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангах
4. Газрын кадастрын мэдээллийн сан, орон зайн мэдээллийн дэд бүтцийг бүрдүүлэх, газрын нэгдмэл сангийн тооллого бүртгэлийг хөтлөж, өөрчлөлт, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх хянах, хаягжуулалтын мэдээллийн санг хөтлөх
5. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг оновчтой зөв төлөвлөж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах
6. Газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээ байгуулах, газрыг нөхөн сэргээх, хамгаалах ажлын хэрэгжилтийг хангах
7. Газрын тохиромжтой байдлын үнэлгээг хийж түүнд нийцүүлэн газар ашиглалтыг төлөвлөх, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, хяналт тавих
8. Хот байгуулалтын ажлыг бүс нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтөй уялдуулан хөгжүүлэх
9. Төв суурин газрын хүн амын оршин суух, ажиллаж амьдрах аятай нөхцлийг хангах
10. Барилгын салбарын бүх төрлийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлж үр өгөөжийг нэмэгдүүлэх
11. Хот байгуулалт, барилга, нийтийн аж ахуйн салбарын норм дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн талаар явуулах төрийн бодлого, хөгжлийн ойрын ба хэтийн чиглэлийн хэрэгжүүлэх ажлыг хууль эрх зүйн хүрээнд мэргэжлийн удирдамж, зөвлөгөө, шаардлагатай судалгаа мэдээлэлээр хангах, дэмжин туслах ажлыг зохион байгуулах
12. Боловсон хүчний чадавхи, байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх
13. Санхүү, нягтлан бодох бүртгэл, төсвийг батлуулах, гүйцэтгэлийг хэрэгжүүлэх
14. Байгууллагын архивын албан мэдээллийг бүрдүүлэн, архивлах, төрийн архивт сан хөмрөг үүсгэх, хэрэглэгчдэд үйлчлэх

ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүйн салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд хот байгуулалтын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; газрын харилцааны хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах; геодези, зураг зүйн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР