СҮХБААТАРЫН ШИЛДГҮҮД УЛСЫН АВАРГАД ӨРСӨЛДӨНӨ

2016-05-16

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жил, Сүхбаатар аймагт барилгын байгууллага байгууллагдсаны 50 жилийн ойн хүрээнд Аймгийн ажил мэргэжлийн аварга шалгаруулах Ур чадварын тэмцээнийг “Өрөг угсрагч”, “Хавтанцар наагч”-ийн төрлөөр БХБЯам, БХТөв, Аймгийн ЗДТГазар, ГХБХБГазар, Аймгийн барилгачдын холбоо хамтран 2016 оны 05 сарын 13-ны өдөр зохион байгууллаа. 

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд: Аймгийн Засаг даргын орлогчД.Хосбаяр, БХБЯ-ны ТЗУХэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэчимэг, БХТөвийн сургалтын албаны дарга Г.Батнам, ГХБХБГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Энхболд, Аймгийн ЗДТГ-ын ХБХэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Батсуурь, ГХБХБГ-ын БХБХэлтсийн дарга Б.Алтансүх нар оролцов.
Тэмцээнийг олон улсын эксперт багш /шүүгч/ Э.Ганбаатар “MCS property” ХХК-ний инженер, олон улсын эксперт багш /шүүгч/ З.Оюунцэцэг нар шүүн явуулав. 
Тэмцээнд барилга угсралтын “Шарга” ХХК, “Молцог Элс” ХХК, “Гэгээн харваах” ХХК, “Энгэр бүрд” ХХК, “Оргих” ХХК, “Дөрвөлж” ХХК, “Хайлааст гарам” ХХК, материал үйлдвэрлэлийн “Дарцагт Овоо” ХХК, Барилгын цэргийн 338 дугаар анги, МСҮТөв зэрэг 10-н байгууллага өрсөлдсөнөөс:
“Өрөг угсрагч”-ийн төрөлд:
1-р байр: Ц.Амартүвшин “Молцог Элс” ХХК
2-р байр: Б.Эрдэнэбаатар МСҮТөв
3-р байр: Ч.Мөнхбаатар “Дарцагт овоо” ХХК

“Хавтанцар наагч”-ийн төрөлд:
1-р байр: Д.Батбаяр “Барилгын цэргийн 338 дугаар анги”
2-р байр: Г.Тунгалагтуяа “Оргих” ХХК
3-р байр: Ц.Энхтулга “Молцог элс” ХХК тус тус эхний 3-н байр эзэллээ.

Мөн тэмцээний үеэр Сүхбаатар аймагт барилгын байгууллага байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан логоны “Уран сэтгэмж”-ийн уралдаанд “Гэгээн харваах” ХХК-ний бүтээл тэргүүн байр эзэллээ.

 

Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР