ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР “ТЭРГҮҮН БАЙР” ЭЗЭЛЛЭЭ.
2024-02-01



21 АЙМАГ, НИЙСЛЭЛ, ДҮҮРГҮҮДИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН САЛБАРЫН 2023 ОНЫ ШИЛДЭГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЖ СҮХБААТАР АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР “ТЭРГҮҮН БАЙР” ЭЗЭЛЛЭЭ.
2023 онд Газрын харилцааны салбарын бодлогыг орон нутагт хэрэгжүүлсэн гүйцэтгэлийг дүгнэх мөн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах “Удирдах ажилтны зөвлөгөөн” Улаанбаатар хотод 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөний үеэр идэвхи санаачилга, үр бүтээлтэй ажиллан 2023 оны ажлын үр дүнгээр тэргүүлсэн шилдэгүүдийг шалгарууллаа.
Газрын харилцааны салбар үүсч хөгжсөний 70 жилийн ойн босгон дээр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргатай байгуулсан 2023 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, ажлын үр дүнгээр Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар “ТЭРГҮҮН БАЙР” эзэллээ.
Төрийн албанд сэтгэл зүтгэл гарган чин үнэнчээр ажилладаг мэргэжилтнүүд болон сумдын газрын даамлууддаа халуун баяр хүргэе.
Мөн мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэн чиглүүлдэг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон орон нутагт салбарын үйл ажиллагааг дэмжин ажилладаг орон нутгийн удирдлагууд болон хамтран ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууддаа талархал илэрхийлье.
Санал асуулга