Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын лого зохион бүтээх шагналын сантай уралдааныг зарлаж байна.
2024-03-25


Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын лого зохион бүтээх шагналын сантай уралдааныг зарлаж байна.
1. ЗОРИЛГО
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын цахим системд байршуулах лого шалгаруулах.
2. ХАМРАХ ХҮРЭЭ:
Аймгийн хэмжээнд /Хувь хүн, алба хаагч, оюутан залуучууд бүх насныхан/ оролцох боломжтой
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
2.1. Бүтээлийн агуулга уралдаанд оролцож буй бүтээл нь утга агуулгын хувьд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Лого нь Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын онцлогийг тусгасан байна;
- Аймгийн хэмжээний хотын дүр төрхийг төлөөлөх дүрс, зурмалтай байна;
- Логоны агуулга, зураглал нь аймгийн эерэг имижийг бүрдүүлсэн байна;
- Логоны агуулгад хөгжлийн чиг хандлага, иргэдийн хүсэл тэмүүллийг илэрхийлсэн дүрс, билэгдэлтэй байж болно;
- Аймгийн дахин давтагдашгүй онцлог, түүх, байгаль, монгол үндэсний уламжлалт хэв шинж, ахуй амьдралыг тусгасан байдлыг зөвшөөрнө;
- Хүний анхаарлыг эергээр шууд татах, өвөрмөц дизайн загвартай байж болно.
2.2. Бүтээлийн зурмалд тавигдах шаардлага:
- Олон нийтэд ойлгомжтой, утга агуулга нь танигдахуйц байх;
- Логог том жижиг олон хэлбэрээр ашиглах учир хэт нарийн зураас болон хэт жижиг дүрс ашиглахгүй байх;
- Өнгөний хослолыг маш сайн гаргасан байх;
- Зөвхөн компьютерт тусгай программ ашиглаж зурсан байж болно;
- Логог агуулга концепци, утга билэгдэл, өнгөний код, хэрхэн хийх талаар дэлгэрэнгүй танилцуулга 1-ээс доошгүй хуудас байна.
2.3. Бүтээлийн хэмжээ:
- Уралдаанд ирүүлэх бүтээлүүдийг А4 форматтай бичгийн цаас болон зургийн зориулалтын цаасан дээр өнгөтөөр хэвлэмэл болон файл хэлбэрээр ирүүлнэ.
- Бүтээлийг Биеээр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт авч ирж өгөх буюу доорх мэйл хаягруу илгээж болно.
2.4. Бүтээлийн бусад шаардлага
- Уралдаанд нэг оролцогч хамгийн дээд тал нь 3 бүтээл ирүүлэх боломжтой.
- Бүтээл тус бүрд утга билэгдэл, зураглалын тайлбар, өнгөний код бүхий танилцуулгыг хавсаргаж ирүүлэх
- Оролцогч бүтээлд тус бүрд өөрийн нэр, холбоо барих утас, хаягийг тодорхой мэдээлсэн танилцуулга материалыг хавсаргасан байна.
- Шагналт байранд шалгарсан бүтээл зохион байгуулагч талд үлдэнэ.
4.ШАЛГАРУУЛАЛТ
Бүтээл хүлээж авах хаяг: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 7-р баг, Нарлаг хотхон
Цахим хаяг: Sukhbaatar@gazar.gov.mn
Лавлах утасны дугаар: 7051-2605, 99055133, 99306257
Бүтээл хүлээж авах эцсийн хугацаа: 2024 оны 03 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024
оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 15:00 цаг хүртэл.
Шалгарсан нэг бүтээл 500 000 төгрөгийн мөнгөн шагналтай.
Санал асуулга