МОНГОЛ УЛСЫН ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ШИНЭЧЛЭХ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024-04-08
МОНГОЛ УЛСЫН ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ШИНЭЧЛЭХ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
 
БНСУ-ын Төрийн Захиргаа, Аюулгүй Байдлын Яам болон Газар, Геоматик /LX/-ийн Корпорацийн удирдлага 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Монгол Улсын ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлайг БНСУ-ын СӨҮЛ хотод хүлээн авч уулзалт зохион байгууллаа.
Тус байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад 2024 оны 03 дугаар сарын 25-наас 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд ГЗБГЗЗЕГ-т хаягийн системийг шинэчлэх төсөл хэрэгжүүлэхээр судалгаа хийж ажилласан болно. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр БНСУ-ын Төрийн захиргаа, аюулгүй байдлын яамны дарга Лим Чол Он, тус яамны Хаяг, орон зайн хэлтсийн дарга Пак Гуан Соб, Хаяг, орон зайн хэлтсийн мэргэжилтэн Ом Гён Чол болон Газар, Геоматик /LX/-ийн корпорацийн ахлах мэргэжилтэн И Дун Вон болон ГЗБГЗЗЕГ-ын дарга А.Энхманлай нар албан ёсны уулзалт хийж хаягийн мэдээллийг шинэчлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, эцэслэн тохиролцлоо. https://www.newsis.com/view/?id=NISX20240406_0002690433...
Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Хаягийн нэгдсэн системийг цогц байдлаар шинэ техник, технологид суурилан хөгжүүлснээр гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгө, хаягтай холбоотой ажил, үйлчилгээ эрхлэгч төрийн болон оролцогч бусад байгууллагуудын үйл ажиллагааг харилцан уялдуулах, тэдгээрийн үйлчилгээг хэрэглэгчдэд ойлгомжтой, хялбар, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, хаягжилтын мэдээлэлд суурилсан робот хүргэлт, дрон, замчлах систем зэрэг төрөл бүрийн салбарын хөгжлийн үндэс суурь болох юм.
Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР