ЗАСГИЙН ГАЗРААС ШИНЭЧЛЭН БАТАЛСАН “ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГАА ХИЙХ ЖУРАМ”-ЫГ ТАНИЛЦУУЛАХ ТАЛААР
2024-04-08

ЗАСГИЙН ГАЗРААС ШИНЭЧЛЭН БАТАЛСАН “ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН УЛСЫН ХЯНАН БАТАЛГАА ХИЙХ ЖУРАМ”-ЫГ ТАНИЛЦУУЛАХ, ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА МӨРДӨЖ АЖИЛЛАХАД АНХААРАХ АСУУДЛУУД СЭДЭВТ СУРГАЛТЫГ НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБАНЫ МОНИТОРИНГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдаж байсан “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам”-ыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас шинэчлэн боловсруулж 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шинэчлэн батлуулсан билээ.
Үүний дагуу нийслэл болон дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд шинэчлэн батлагдсан журамд туссан шинэлэг зохицуулалтыг танилцуулах, хянан баталгааны ажлын тайлан, дүгнэлтийг хариуцлагатай хянаж, баталгаажуулах үйл явцад анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгөх, чадавхжуулах сургалтыг тус газрын Газрын мониторингийн хэлтэс 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн мэргэжилтнүүд, 7 дүүргийн газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн, газар зохион байгуулагч нарын 12 албан хаагч оролцов.
Сургалтын үеэр нийслэл, дүүрэгт хийгдэж буй газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, газрын мониторингийн чиглэлээр тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлууд, цаашид хэрхэн шийдвэрлэх, хамтран ажиллах талаар санал бодлоо нээлттэй солилцож, үр дүнтэй зохион байгуулагдав.
Санал асуулга