БАРУУН-УРТ СУМАНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН 960 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ УЛСЫН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН АЖИЛЛАЛАА.

2024-05-01
БАРУУН-УРТ СУМАНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДСАН 960 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ УЛСЫН КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН АЖИЛЛАЛАА.
Хүчин чадал: 960 хүүхдийн сургуулийн барилга
Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “Эм Би Би Си” ХХК
Зураг төслийн автор: “Түмэд групп” ХХК, Зэд прожект ХХК
Захиалагчийн хяналтын байгууллага: БХТ, Аймгийн ГХБХБГ
Төсөл хэрэгжсэн хугацаа: 2018-2024 он
Аймгийн Засаг даргын 2024 оны 04-р сарын 25-ны А/239 тоот захирамжаар байгуулагдсан Барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах комисс 2024 оны 05-р сарын 01-ны өдөр ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтанд оруулах дүгнэлт гарсан.
Тус сургуулийн барилга нь 7 блоктой 960 хүүхдийн суудалтaй 2 ээлжиндээ 2000 хүүхдийг хүлээн авах сурган хүмүүжүүлэх боломжтой нийт 9200 м2 талбай бүхий 32600 м3 эзлэхүүнтэй төвлөрсөн шугам сүлжээнд бүрэн холбогдсон. Спорт заал, Урлаг заал, Номын сан, Компьютерийн лаборатори болон гадаад хэл, дугуйлан секц хичээллэх нийт 42 анги танхимтэй томоохон барилга байгууламж юм.
Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР