Улсын хэмжээнд тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах, газрын байршил хэмжээг Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулахаар нэмэлт өөрчлөлт орсон.

2024-05-22
2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Газрын тухай хуульд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улсын хэмжээнд тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах, газрын байршил хэмжээг Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулахаар нэмэлт өөрчлөлт орсон.
Тус нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар “Улсын хэмжээнд 2024 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ зориулалтын жагсаалт”-ыг хэлэлцэж Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 136 дугаар тогтоолоор батлагдсан.
Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Баруун-Урт сумын хэмжээнд гэр, орон сууцны хашааны зориулалтаар нийт 41 нэгж талбарыг иргэнд эзэмшүүлэхээр Засгийн газарт санал хүргүүлсэн боловч 15 нэгж талбар батлагдсан байна.
Газрын тухай хуулийн "29.7.Монгол Улсын иргэн энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан газрыг эзэмших хүсэлтийг засаг захиргааны нэгж болон зориулалтаа сонгож нэг удаа гаргах бөгөөд тухайн иргэний хүсэлт шийдвэрлэгдэх хүртэл өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд хадгалагдана” гэх заалтын хүрээнд Шинээр газар эзэмшүүлэх хүсэлт хүлээн авах цахим систем улс орон даяар 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минутад эхлэх тул иргэд та бүхэн дараах зааврын дагуу цахимаар хүсэлтээ илгээнэ үү.
Тус цахим системд зөвхөн хүсэлт өгөх газрын засаг захиргааны нэгжийг сонгох ба тус баг, хороонд шинээр эзэмшүүлэх нэгж талбарыг тухайн сумын засаг дарга, газрын даамал, иргэний оролцоогүйгээр цахим систем эрэмбэлэн хуваарилалтыг хийнэ.
Хэрэв танд газар хуваарилагдсан бол бүртгүүлсэн гар утасны дугаарт мэдээлэл очих ба тухайн хуваарилагдсан газрыг 5 хоногийн дотор баталгаажуулах, шилжүүлэх (хэрэв танд хуваарилагдсан газар таалагдаагүй тохиолдолд өөр баг, хороог сонгон хүсэлт гаргах боломжтой) эсвэл цуцлах шаардлагатай.
Цахим систем нээгдсэний дараа доорх зааврын дагуу хүсэлтээ илгээнэ үү.
Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР