Сүхбаатар аймгийн хадланчдын анхааралд !!!
2024-08-19

Сүхбаатар аймгийн хадланчдын анхааралд !!!
Сүхбаатар аймгийн хэмжээний өвөлжилтийн бэлэн байдлыг хангах, байгалийн хадлан бэлтгэх ажлын хүрээнд Эрдэнэцагаан суманд хадлан хадах хүсэлтэй аймгийн болон бусад 12 сумын хадлан бэлтгэгч иргэн, аж ахуй нэгж, хоршоод хадлан бэлтгэх хүсэлтээ 2024 оны 08 дугаар сарын 20-ний 08:00 цагаас 22-ний 17:00 цагийн хооронд Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газрын 201 тоот өрөөнд ирүүлнэ үү.
Бүрдүүлэх бичиг баримт:
1. Хадлан бэлтгэх салааны ахлагчийн иргэний үнэмлэх, ААНБ бол ААНБ-н улсын бүртгэлийн гэрчилгээ, Хоршоо бол хоршооны гэрчилгээ
2. Хадлан бэлтгэх хүсэлт, гар өргөдөл (хадлан хадах талбайн хэмжээ, ажиллах хүч тодорхой дурдсан байх)
3. Өмнө жилүүдэд хадлан бэлтгэсэн туршлагатай бол техник технологийн фото зураг бүхий товч танилцуулга
4. Хэрэв энэ жил шинээр хадлан бэлтгэхээр хүсэлт ирүүлж буй тохиолдолд хадлангийн техник технологи худалдан авсан нотлох баримт ( төлбөрийн баримт, гаалийн бичиг гэх мэт)
Жич: Эрдэнэцагаан сумын харъяатай малчид, иргэн, хадланчид сумын ЗДТГ-т хүсэлт гаргах тул сумын Хадлангийн ажлын хэсэгт хүсэлтээ гаргана уу.
Санал асуулга