Сумын Засаг даргын 2024 оны А/118 болон А/119 дугаар захирамжуудын дагуу малчдын хоршоонд газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт

Сумын Засаг даргын 2024 оны А/118 болон А/119 дугаар захирамжуудын дагуу малчдын хоршоонд газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгуулах тул сонирхсон малчдын хоршоог оролцохыг урьж байна. . Төсөл сонгон шалгаруулалтанд оролцох малчдын хоршооны хүсэлтийг цахимаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явагдахаас 5 хоногийн өмнөөс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15.00 цаг хүртэл Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар хүлээн авна. Хүсэлтэнд 1. Малчдын хоршооны төсөл сонгон шалгаруулалтанд оролцох албан хүсэлт 2. Малчдын хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 3. Төсөл 4. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-/itax.mn-ээр төлбөрийн даалгавар үүсгэн Төрийн сан банк 100120400941 дансанд тушаана. Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn цахим сайт, 95080883 утсаар лавлана уу.