ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛЧДАД ЗОРИУЛСАН БАГЦ ЦАГ ТООЦОХ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-11-30
ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЖИЛЧДАД ЗОРИУЛСАН БАГЦ ЦАГ ТООЦОХ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Аймгийн барилга угсралтын болон материал үйлдвэрлэгч, улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барилга угсралтын ажил гүйцэтгэж буй ААН, захиалагч, мэргэжлийн боловсролын сургуулийн багш нар, инженер техникийн ажилчдад чадавхжуулах багц цаг тооцох сургалтыг “Монголын бетоны холбоо” ТББ-тай хамтран 2024 оны 11 сарын 30 өдөр зохион байгууллаа.
Сургалтаар Цутгамал төмөрбетон бүтээцийг хүйтний нөхцөлд, бэхжүүлэх технологи, барилгын талбай дээрхи чанарын хяналт, баталгаажуулалт, Хүйтэн нөхцөлд бетоны ажлыг гүйцэтгэх технологи, Бетоны химийн нэмэлтийн үзүүлэх нөлөөл зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээ мэдээллийг хүргэлээ. Сургагч багшаар Монголын бетоны холбооны тэргүүн С.Ууганбаяр, багш, МУ-ын зөвлөх инженер Ц.Сонинсайхан, ШУТИС-БАС-ийн БИС ахлах багш Т.Зоригт багш нар маань сургалтыг заалаа. Сургалтын үр дүнд цутгамал бетоны технологид хэрэглэгдэх түүхий эд, материалыг таних нь ирээдүйн бетоны шинж чанарт чухал ач холбогдолтой, цутгамал бетоны технологид хэрэглэгдэх материалыг илүү дэлгэрэнгүй судлах, түүхий эд материалыг сайтар сонгох нь бетоны чанарт нөлөөлнө.
Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР