ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
Тавигдах болзол, шаардлага:
- төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
- зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
- зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
- Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
- Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
- Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
- Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.
Материал хүлээн авах:
- Хугацаа: 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1700 цаг хүртэл
- Хүлээн авах хаяг: bolormaa.e@sukhbaatar.gazar.gov.mn, sukhbaatar@gazar.gov.mn цахим шуудангаар
- Холбоо барих утас: 99076580
ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АВАХ АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ:
№ |
Байгууллага |
Дотоод нэгж |
Албан тушаал |
Орон тоо |
Албан тушаалын |
Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага |
||||
Төрөл |
Ангилал, зэрэглэл |
Боловсрол |
Мэргэжил |
Мэргэшил |
Туршлага |
|||||
1
|
Cүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар |
- |
Барилгын техникийн хяналтын улсын байцаагч |
1 |
Гүйцэтгэх |
Дэс түшмэл ТЗ-7 |
Бакалавр ба түүнээс дээш |
-Иргэний ба үйлдвэрийн барилга, байгууламж /0732/ -Дулааны цахилгаан станцын инженерчлэл /Дулааны цахилгаан станц, Дулааны инженер, Эрчим хүчний систем буюу цогцолборууд, Дулаан хангамж систем/ (071303)
|
- |
-Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
2 |
Газрын удирдлагын хэлтэс |
Суурь судалгаа, газрын мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
1 |
Дэс түшмэл ТЗ-9 |
Бакалавр ба түүнээс дээш |
-Газар зохион байгуулалт /073101/ Газрын үнэлгээ /073102/
Газрын кадастр /073103/ Гидрогеологи /053205/ Хүрээлэн буй орчны хяналт үнэлгээ /Байгаль орчны хяналт үнэлгээ, Байгаль ашиглалт, хяналт, үнэлгээ/ /071203/ Хөрс судлал, агрохими /081112/ Хүрээлэн буй орчин судлал /052102/ Экологи /052101, |
|
-Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно. |
||
3 |
Газрын удирдлагын хэлтэс
|
Газрын даамал /Баруун-Урт сум/ |
1 |
Дэс түшмэл ТЗ-9 |
Бакалавр ба түүнээс дээш |
-Газар зохион байгуулалт /газрын үнэлгээ, кадастр, төлөвлөлт/ /073101/, -Экологи /052101/ -Байгаль орчны ашиглалт, үнэлгээ /071203/ -Агрономи /081101/ -Геодези /053201/ -Архитектур, хот төлөвлөлт /073104-073107/ -Дэлхий судлал /053203, 053208/ -Хүрээлэн буй орчин /052102/ -Байгаль орчин /052202/ |
|
-Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно |
||
4 |
Газрын даамал /Баяндэлгэр сум/ |
1 |
||||||||
5 |
Газрын даамал /Дарьганга сум/ |
1 |
||||||||
6 |
Газрын даамал /Уулбаян сум/ |
1 |
||||||||
7 |
Газрын даамал /Халзан сум/ |
1 |
||||||||
8 |
Газрын даамал /Эрдэнэцагаан сум/ |
1 |