ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИКИЙН ЯВЦЫН ХЯНАЛТ
2025-08-05
ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИКИЙН ЯВЦЫН ХЯНАЛТ

2025.08.05 –ны өдөр Дарьганга суманд баригдаж буй Дарьганга зуслангийн орчин үеийн стандартад нийцүүлсэн амралт, аялжуулчлалын цогцолборын шинэчлэл гадна инженерийн шугам сүлжээ угсралтын ажилд захиалагч техникийн хяналт хийж гүйцэтгэлээ.

Тус төслийн хүрээнд Тогооны барилга тэнхлэгээрээ 12.0x 10.0 м, Дулаан хангамж 222 м төмөр бетон суваг, Усан хангамж 680 м шугам 1 гүний худаг, Ариутга татуурга 335,6 м шугам, 85м3 цооног, Гадна гэрэлтүүлэг , гадна холбоо, тохижилтийн ажлууд хийгдэх юм.

Барилгын зураг төсөл зохиогч: “Дөрвөн гүн” ХХК
Барилгын ажлыг гүйцэтгэгч: “Профейшнл констракшн сервис” ХХК

Ажлын явц : 61 %

2025.08.05 –ны өдрийн байдлаар дулаан хангамж, усан хангамж, ариутга татуурга, гадна холбоо, гадна гэрэлтүүлэгийн ажил бүрэн хийгдсэн. Уурын зуухны барилгын гадна фасад угсралтын ажил, гүний худгийн суурийн ажил явагдаж байна.