ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИКИЙН ЯВЦЫН ХЯНАЛТ

2025-08-05
ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИКИЙН ЯВЦЫН ХЯНАЛТ
✅ 2025.08.05 –ны өдөр Дарьганга суманд баригдаж буй сумын төвийн Инженерийн шугам сүлжээ барилга угсралтын ажилд захиалагч техникийн хяналт хийж гүйцэтгэлээ.
✅ Тус төслийн хүрээнд Гадна дулааны шугам L = 2950.0 м урт, Усан хангамжийн шугам L = 147.0 м, Ариутгах татуургын шугам L = 5014.0 м урт, Гадна цахилгааны шугам 3050.0 м урт, Холбооны шугам L = 2500.0 м урт, Цэвэрлэх байгууламж Q= 80 L = 5014.0 м3/хон , Уурын зуухны барилгатай иж бүрэн төсөл юм.
✅ Барилгын зураг төсөл зохиогч: “Дөрвөн гүн” ХХК
Барилгын ажлыг гүйцэтгэгч: “Одкон холдинг” ХХК
✅ Ажлын явц : 40 %
✅ 2025.08.05 –ны өдрийн байдлаар гадна дулааны шугам L = 1400.0 м урт, Усан хангамжийн шугам L = 1400.0 м, Ариутгах татуургын шугам L = 5014.0 м урт угсралтын ажил хийгдэж шалгалт тохируулга буцаан булалтын ажил явагдаж байна.
✅ Хяналтаар: ХАБЭА-г чанд мөрдөж ажиллах, Бетон эдлэлийн битүм түрхлэгийг сайтар түрхэх, Илд далд ажлын актыг тухай бүр нь фото зургаар баталгаажуулах, Транс өөрчлөгдөж хэсгүүдэд зургийн автораас өөрчлөлтийн зургийг даруй гаргуулж авах зэрэг чиглэл зөвлөмж өгч ажиллаа.
Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР