ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИКИЙН ЯВЦЫН ХЯНАЛТ
2025-08-04
ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИКИЙН ЯВЦЫН ХЯНАЛТ

2025.08.04 –ны өдөр Эрдэнэцагаан суманд баригдаж буй Төрийн албан хаагчидад зориулсан “ 8 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА “ барилга угсралтын ажилд захиалагч техникийн хяналт хийж гүйцэтгэлээ.

Тус барилга нь тэнхлэгээрээ 36.0 x 14.3 метрийн хэмжээтэй барилга юм. 08 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар дотор ханы өрлөгийн ажил, дээврийн ажил, гадна фасадны хөөс угсралтын ажил хийгдэж байна.

Барилгын зураг төсөл зохиогч: “Хөт төлөвлөлтийн хүрээлэн” ХХК
Барилгын ажлыг гүйцэтгэгч: “Их шовх” ХХК

Ажлын явц: 50 %

Хяналтаар: ХАБЭА-г чанд мөрдөж ажиллах, дээврийн ажлыг зураг төсвийн дагуу хийх, дотор ханын ялууг зураг төсвийн цутгамал ялуу тавих, зэрэг норм стандарт, батлагдсан зураг төсвийн дагуу хийх үүрэг чиглэл зөвлөмж өгч ажиллаа.