Сүхбаатар, Эрдэнэцагаан сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний хээрийн судалгааны ажил эхэллээ.
Тус газраас 2016-2020 онд Аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Дарьганга сумаас бусад сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг тусган батлуулсан.
Уг ажлын хүрээнд 2017 онд орон нутгийн санхүүжилтээр Баяндэлгэр, Сүхбаатар, Түвшинширээ, Эрдэнэцагаан сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахаар ГЗБГЗЗГазар, аймгийн Засаг даргатай 2017 онд үр дүнгийн гэрээг байгуулсан бөгөөд төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн гүйцэтгэгч компани Сүхбаатар, Эрдэнэцагаан сумдын хээрийн судалгааны ажлыг хийж дуусгаад байна.
Мөн Баяндэлгэр, Түвшинширээ сумдын төлөвлөгөөг боловсруулах ажлын тендер зарлагдаж дуусаг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бөгөөд гэрээ байгуулах шатандаа явж байна.