Иргэд , аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд
Иргэд , аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд
Монгол Улсын Засгийн Газрын 2008 оны 78 дугаар тогтоолоор батлагдсан "Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр", Монгол Улсын их хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний "Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүрэн зурагжуулах, шинэчлэх, геодезийн нэгдсэн сүлжээг бий болгох замаар орон зайн өгөгдөл, мэдээллийг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх зорилт" болон "Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль"-ийн 2 дугаар хавсралтын XXI.1.57-д тусгагдсан "Газрын кадастрын мэдээллийн сан"-г солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх гэж заасны хүрээнд "Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх", "Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх" ажлыг 21 аймаг, 330 суманд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг газартай холбоотой үйл ажиллагаанд ашиглаж байгаагаас хамааран өдөр тутам програм хангамжийн нэмэлт хөгжүүлэлтийн ажил тогтмол хийгдэж байна.
Улсын хэмжээнд Газрын кадастрын мэдээллийн сангийн нөхөн бүрдүүлэлтийн ажлыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хүчин төгөлдөр мөрдөж Газрын кадастрын мэдээллийн сангийн өдөр тутмын үйл ажиллагаад ашигласнаар нөхөн бүрдүүлэлтийн ажлыг хийх боломжгүй болно.
Иймд Засаг даргын захирамжаар газар эзэмших, өмчлөх эрх үүссэн гэрчилгээ аваагүй мөн газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээтэй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн эсэхээ сумын газрын даамалд хандан шалгуулж ороогүй тохиолдолд холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн кадастрын мэдээллийн санд 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө оруулахыг анхаарна уу.
Жич: Лавлах утас: 99068158
Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгууллалтын газар