“Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг Сүхбаатар аймагт анх удаа амжилттай зохион байгууллаа.

2019-05-30

Сүхбаатар аймгийн ЗДТГ, ГХУСАЗСЗ, ТЕГ, ЦЕГ-ын орон нутгийн газар, хэлтсээс хамтран “Цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг Сүхбаатар аймагт анх удаа амжилттай зохион байгууллаа.
Цахим орон зайд хадгалагдах мэдээллийн хэмжээ, далайц, цар хүрээ өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа өнөө цаг үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах явдал нь тулгамдсан асуудал бөгөөд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болоод байна. 
Тус сургалтанд төрийн байгууллагын цахим мэдээлэл болон сүлжээний аюулгүй байдлыг хангах, мэдээлэл технологийн инженерүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, иргэдийг цахим орчны аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 60 гаруй албан тушаалтан оролцлоо.

Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР