Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) хамтран 2021-2026 онуудад “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл (Дорнод хээрийн төсөл)-ийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн 9 сумдад хэрэгжинэ.

2021-11-11

Тус төслөөс Сүхбаатар аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг төсөл болон аймгийн төсвөөс хамтран санхүүжүүлэхээр болж аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээний тендер зарлагдсан байгаа билээ. Төслийн зүгээс холбогдох сумдад бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг сумдын удирдлага, иргэдтэй хамтран боловсруулахаар 11 дүгээр сард газар дээр нь ажиллаж байна.
Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР