11 сардаа багтаж харьяа сумын газрын даамал, аймгийн ГХБХБГ-т хандан албан ёсны хүсэлтээ гарган газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх бүхий этгээдийн шийдвэрээ гаргуулна уу.

2021-11-11
Сүхбаатар аймгийн 13 сумын 2021 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд “Саналын хуудас”-аар саналаа тусгуулж ИТХ-аар батлуулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд 11 сардаа багтаж харьяа сумын газрын даамал, аймгийн ГХБХБГ-т хандан албан ёсны хүсэлтээ гарган газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх бүхий этгээдийн шийдвэрээ гаргуулна уу.
/ЖИЧ: Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд туссан газрууд 2021 оны 11 сардаа багтаж хүсэлтээ гаргаагүй тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэр гарахгүй мөн түүнчлэн гэрээ, гэрчилгээ олгогдохгүй болохыг анхаарна уу./
Баруун-Урт сумын 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй газруудыг жагсаалтаар гаргав:
1. Баруун-Урт сумын суурьшил үүссэн гэр хорооллууд дунд газар эзэмших, өмчлөх эрх аваагүй хуучин хашаатай айлууд, /өнгөрсөн 2020 онд Саналын хуудсаар санал өгсөн иргэд/,
2. Баруун-Урт сум, 6 дугаар баг, Шинэ дөрвөлж хорооллын суурьшилд хашаа хайлс татсан иргэд газар өмчлөх гэрчилгээгүй иргэд,
3. Баруун-Урт сум, 7 дугаар баг, Боловсрол хорооллын газар эзэмших гэрчилгээ аваагүфй иргэд
4. Баруун-Урт сум, 7 дугаар баг, Эко хороолол /хуучин нэрээр Элит хороолол/-д инженер шугам сүлжээтэй хашаа худалдаж авсан иргэд,
5. Баруун-Урт сум, 1 дүгээр баг, Жаран айлын урд талын зурагт тусгагдсан граж,
6. Баруун-Урт сум, 7 дугаар баг, Боловсрол хорооллын хойд талын сургуулийн холбогдох иргэн, хуулийн этгээд төлөвлөгөөнд тусгагдсны дагуу газар эзэмших, өмчлөх хүсэлтээ гаргана уу.
Лавлах утас: Аймгийн ГХБХБГазар-70512605
1. Асгат сумын Газрын даамал Н.Нандин-Эрдэнэ- 99672825
2. Баруун-Урт сумын Газрын даамал Э. Дарханбаяр-99666882,
3. Баяндэлгэр сумын Газрын даамал С.Батцэцэг-99905624
4. Дарьганга сумын Газрын даамал Б.Сүхчулуун-99645905
5. Мөнххаан сумын Газрын даамал Э.Алтанзул-91010883
6. Наран сумын Газрын даамал Ү.Отгончимэг-99961142
7. Онгон сумын Газрын даамал Г.Сүхбат- 95160602, 92067011
8. Сүхбаатар сумын Газрын даамал С.Пагамханд-95685859
9. Түвшинширээ сумын Газрын даамал Ж.Батцогт-99042883
10. Түмэнцогт сумын Газрын даамал Д.Түмэнбаяр-88828496, 988828882
11. Уулбаян сумын Газрын даамал Эрдэнэхүү-88515087, 96610117
Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР