ЦАХИМД СУУРИЛСАН ХАРИУЦЛАГАТАЙ ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЖИЛ- 2021 ОН
2021-09-24

ЦАХИМД СУУРИЛСАН ХАРИУЦЛАГАТАЙ ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЖИЛ- 2021 ОН
Манай байгууллага нь Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Газрын харилцааны болон Барилга, хот байгуулалтын талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлэх болон баялаг бүтээх эрхийг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, мэргэжил аргазүйн зөвөлгөөгөөр хангах төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээх зорилготой ажилладаг.
Манай байгууллага бол 1942 онд байгуулагдсан тухайн үед ХААУГ – ын газар тариалан, мал аж ахуйн, ус хариуцсан мэргэжилтэнгүүд давхар гүйцэтгэж байсан өдгөө бол Аймгийн Засаг даргын 2009 оны 170 тоот захирамжаар “Газрын алба” нь “Хот байгуулалт, барилга захиалагчийн албатай” нэгдэн ГХБХБГазар болон өргөжиж Газрын удирдлагын хэлтэс, Барилга хот байгуулалтийн хэлтэс, Захиргаа удирдлагын хэлтэс гэсэн 3 хэлтэсүүдэд мэргэжилтэн, Газрын даамал зэрэг нийт 31 хүний бүрэлдэхүүнтэй Сүхбаатар аймгийн 13 суманд төрийн үйлчилгээг хүндрэл чиргэдэлгүй, түргэн шуурхай үзүүлэхээр зорьж байна.
Тус байгууллага нь 2021 оныг “Цахимд суурилсан- хариуцлагатай газрын харилцааны жил” болгон зарлаж ажил үйлчилгээгээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дээрхи зорилтын хүрээнд Тус байгууллага нь Монгол улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд Веб-д суурилсан “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем” болох “Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн”, “Газрын цахим биржийн”, “Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн системийн”, “Газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээний системд, able, erp системүүдийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлсэн нь газрын харилцаанд гарсан томоохон ололт амжилт болсон.
Орон нутагт газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг нэвтрүүлсэнээр ирэдийнхээ оролцоотойгоор газрыг нээлттэй, ил тод төлөвлөх, олгох, бүртгэх, төлбөр ногдуулах зэрэг ажилд ихээхэн дэвшил гарч байна. Аймгийн хэмжээнд 13 сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Газар зохион байгуулалт хот төлөвлөлтийн цахим системээр дамжуулан боловсруулж, 2029 нэгж талбарыг шат, шатны ИТХ-аар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд сумдын ИТХ-аас баталсан газар зохион байгуулалт, төлөвлөлтийн цахим системд баталгаажуулсан 2021 оны тухайн жилийн төлөвлөгөө нь egazar.gov.mn сайт байршсан тул иргэд мэдээлэл авах бүрэн боломж бүрдсэн.
Сүхбаатар аймгийн хэмжээнд 2021 оны байдлаар нийт 10385 иргэнд газар өмчлүүлсэн нь нийт хүн амын 16,5 %, нийт өрхийн 57% нь газар өмчилж авсан байна.
Орон нутагт “Хаягийн мэдээллийн систем”-ийг хөгжүүлж, 13 сумын хаягийн мэдээллийг системийг засварлаж нийт 9016 нэгж талбар, 8570 барилгын хаягжилтыг мэдээллийн системд өөрчлөлт хийгдээд байна.
2020 онд Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлыг амжилттай гүйцэтгэн аймгийн хэмжээнд 253 цэгт хээрийн судалгааны ажил хийж газрын удирдлагын цахим системийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэн дээд газарт тайлагнан улсын хэмжээнд зарласан уралдаант ажилд тэргүүн байр эзлэсэн.
Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах үүднээс Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан ”Газрын төлөв байдал чанарын хянан баталгаа хийх журам”, ГЗБГЗЗГ-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/278 дугаар тушаалын дагуу Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааг хийлгүүлэх, байнгын шинжээчээр батлуулах үйл ажиллагаанд хэрэгжилтийг орон нутагт хэрэгжүүлэх үүднээс иргэд олон нийтэд мэдээллэн, газар эзэмших эрх шилжүүлэх болон эзэмих, ашиглах, өмчлөх эрх үүссэн газруудад 5 жил тутам захиалгат хянан баталгаа хийлгүүлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна.
Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу тогтоосон газар ашиглалтын тусгай горим, дэглэм, хориглолт, хязгаарлалт бүхий хамгаалалтын бүс, зурвас газрыг “Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем”-д оруулан 721 хамгаалалтын зурвасыг оруулан ажиллаад байна. Энэхүү ажил хэрэгжсэнээр шинээр газар олгохдоо хамгаалалтын зурваст газар олгох асуудал үүсэхгүй газрын зөрчил, маргаан арилах юм.
Мөн хууль, эрх зүйн орчны хүрээнд “Газрын харилцааны эрх зүйн шинэтгэлт”-ийг хийхээр холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулан Газрын ерөнхий хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Кадастрын тухай хууль, МУ-ын иргэнд газар өмчлүүлэх хуулиудын шинчилсэн найруулгын төсөл, Нийтийн хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Энэхүү хуулийн төслийг боловсруулах олон талт ажлын нэг нь болох арга хэмжээ өнгөрсөн 2021 оны 04 дүгээр сарын 29-нд 21 аймгийн ГХБХБГ болон Нийслэлийн ГЗБ-ын албаны хамтарсан хэлэлцүүлэг цахимаар болж өнгөрлөө.
Газрын ерөнхий хууль маань 2002 онд батлагдаад өнөөдрийг хүртэл нийтдээ 30 удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг гэхдээ энэ нь манай яам,агентлаг, газрын саналаар биш бусад яам агентлаг, ЗГ-ын гишүүдийн саналаар боловсруулагдаж УИХ-д өргөн бариж батлуулсан байдаг. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлэх явцад одоог хүртэл учир дутагдалтай асуудал их гардаг гэж үзэж анх удаа үндсэн чиг үүрэгийн салбараас санаачилан “Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулагийн төслийг” нилээн өргөн хүрээнд боловсруулаад намрын чуулганд өргөн барихаар ажиллаж байгаа юм.
2020-2021 онд Улсын болон орон нутагт төсвийн хөрөнгө оруулалтаар доорхи
төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаагаас Улсын төсвийн 6, 741 сая төгрөгийн хөрөнгөөр оруулалтаар шинээр Халзан суманд 100 ортой цэцэрлэгийн барилга, Баруун-Урт сумын 200 ортой цэцэрлэгийн барилга, Эрдэнэцагаан сум бичигт боомтод 50 ортой цэцэрлэгийн барилга, Түвшинширээ суманд 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга, Мөнххаан, Асгат сумдад сургуулийн спорт заалны барилгууд ашиглалтад орсон.
Түвшинширээ сумын ЕБС-ийн их засвар шинэчлэлт, Баруун-Урт сумын ахмадын хорооны өргөтгөлийн барилга, 3 дугаар цэцэрлэгийн барилгын их засвар, 1-р сургуулийн урлаг заалны дээврийн засвар, Түмэнцогт сумын сургуулийн барилгын сантехникийн шугам сүлжээний засвар, Асгат сумын Соёлын төвийн өргөтгөл шинэчлэл, Халзан сумын сургуулийн дотуур байрны барилгын засварын ажлууд ашиглалтанд ороод байна.
Аймгийн хэмжээнд хувийн хэвшлийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 2020 онд 175 айлын 7 орон сууцны барилга, Дарьганга зочид буудал, 16 давхар оффис үйлчилгээний барилга зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд шинээр ашиглалтанд ороод байна.
2020-2021 он дамжин хэрэгжиж буй төсөл арга хэмжээ
Баруун-Урт 960 хүүхдийн сургууль
Ариутгал халдваргүйжүүлэлтийн функтийн барилга
Хоногт 3000м3 Бохир ус цэвэршүүлэх байгууламжийн барилга
Эрдэнэцагаан суманд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга
200 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга
Наран суманд 50 ортой хүүхдийн дотуур байрны барилга
Онгон суманд 160 хүүхдийн суудалтай сургуулийн барилга
Баяндэлгэр суманд 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга
Уулбаян суманд 240 хүний суудалтай Соёлын төвийн барилга
Дарьганга сумын Ганга нуурын бохирдол ширгэлтээс хамгаалах урсацыг сайжруулах төсөлийн ажлууд өнөөдрийн байдлаар он дамжин хэрэгжиж байна.
2021 онд шинээр Баруун-Урт суманд Энхжин өрхийн эмэнэлэгийн барилга, 2 дугаар сургуулийн урлаг заалны барилга, Дарьганга суманд 150 ортой цэцэрлэгийн барилга, Баяндэлгэр суманд 300 хүний суудалтай Соёлын төвийн барилга, Мөнххаан суманд 17 ортой эмнэлэгийн барилгууд шинээр баригдахаар Ажлын зураг төсөл болон тендер сонгон шалгаруулалт зарлагдаад байна.
Санал асуулга