2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн хэлэлцүүлэг






Сүхбаатар аймгийн сумдын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн хэлэлцүүлэг болон сумдын газрын даамлуудыг чадавхижуулах сургалт 4 өдрийн хөтөлбөрт арга хэмжээ үр дүнтэй үргэлжилж байна. Хэлэлцүүлэгт аймгийн ГХБХБГ, бүх сумдын газрын даамлууд, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХэлтэс, аймгийн Онцгой байдлын газар, Дорнод эрчим хүчний Сүхбаатар салбар, Мэдээлэл холбоо сүлжээ, Дөрвөлж Компани тус тус оролцож санал бодлоо солилцон төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Мөн газрын даамлуудыг чадавхижуулах сургалтанд тус албаны Газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэнүүд болон Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Түвшинтөгс, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХэлтсийн ахлах мэргэжилтэн Ж. Батсуурь, Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б. Хүрэлбаатар нар мэргэжил аргазүйн зөвөлгөө өгөх, зөвлөн туслах, зөрчил дутагдалыг арилгахаар тус сургалтанд оролцож байна.