СҮХБААТАР АЙМГИЙН СУМДЫН ГАЗРЫН ДААМЛУУДЫГ ЗАРИМ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭНД АЙМГИЙН ТӨВ ДЭЭР АЖИЛЛУУЛЖ БАЙНА.

2022-08-24
СҮХБААТАР АЙМГИЙН СУМДЫН ГАЗРЫН ДААМЛУУДЫГ 2022 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУССАН ЗАРИМ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭНД АЙМГИЙН ТӨВ ДЭЭР АЖИЛЛУУЛЖ БАЙНА.
Газрын даргын батласан удирдамж, хөтөлбөрийн дагуу сумдын газрын даамлуудыг ажил үйлчилгээ гүйцэтгүүлэхээр аймгийн төв дээр 2022 оны 8 дугаар сарын 22-ноос 8 дугаар сарын 26-ны хооронд ажиллуулж байна. Үүнд:
1. Сумдын 2022 оны бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлсэн хээрийн судалгааны ажлыг Газрын мониторингийн систем бүртгэн оруулах,
2. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудал, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн системд төлөвлөлтийн нэгж талбар оруулах сургалт,
3. Газрын дуудлага худалдаа, цахим биржийн хэрэглээ анхаарах асуудлуудын хүрээний сургалт,
4. 13 сумын өмчлөл, эзэмшил, ашиглалтын газрын нөхөн бүрдүүлэлтийн ажлыг Газрын кадастрын системд оруулах ажид үйлчилгээ,
5. Аймгийн хэмжээний Геодезийн цэг тэмдэгтийн тооллогын хээрийн судалгааны ажлыг Геопортал нэгдсэн системд оруулах,
6. Нэгж талбарын цаасан хувийн хэргийг архивт хүлээлгэн өгөхөд анхаарах асуудал, цахим хувийн хэрэг үүсгэх, кадастрын нэгдсэн системд оруулах сургалт,
7. Шинээр томилогдсон газрын даамлуудтай гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулах ажлуудын хүрээнд ажил үйлчилгээ явагдаж байна.
Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР