Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны сонсгол, мэдээлэл өгөх, санал солилцох хурал боллоо.

2022-06-28
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХОРООНООС СҮХБААТАР АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН 2022 ОНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР СОНСГОЛ МЭДЭЭЛЭЛ АВЧ ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ, ТОДОРХОЙ ШИЙДЛҮҮДИЙГ ГАРГАН АЖИЛ ХЭРЭГ БОЛГОН ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны сонсгол, мэдээлэл өгөх, санал солилцох хурлаар Аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ, аймгийн хэмжээний газар зохион байгуулалт, газар олголт, Баруун-Урт сумын дахин төлөвлөлт, газар чөлөөлөлт, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө хийгдэж буй байдал, хаягжуулалтын ажлын хүрээнд мэдээлэл хийж тулгамдаж буй асуудалд гарц гаргалгаа гарган харилцан санал солилцож ажил хэрэг болгохоор зөвшилцөлд хүрлээ. Үүнд:
1. Аймгийн хэмжээнд төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрч буй газар эзэмших, өмчлөх, ашиглах эрхийн дуудлага худалдааны орлогыг аймаг, сум орон нутагт тэгш хуваарилж, газар зохион байгуулалтын арга хэмжээнд зарцуулах журмын төслийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр,
2. Сум орон нутгийн удирдлагууд газар зохион байгуулалтын ажил үйлчилгээ, арга хэмжээнд ач холбогдол өгч, үр дүнтэй хэрэгжүүлэх, төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр сумын Засаг дарга нарт чиглэл хүргүүлэхээр,
3. Малчдын өвөлжөө, хаваржааны доорхи газрыг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахад хууль эрх зүйн хүрээнд орон нутгийн онцлогт тохирсон аймгийн хэмжээнд мөрдөх өвөлжөө, хаваржааны доорхи газрыг эзэмшүүлэх журмын төслийг Хот байгуулалт, дэд бүтцийн хороонд танилцуулж улмаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр,
4. Хот суурин газарт шинэ суурьшлын бүс үүсгэн гэр хорооллын газар төлөвлөн, газар олгохдоо Газрын тухай хуулинд заасны дагуу иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан 0,07 га /700м2/ газар эзэмшүүлэх заалтын дагуу шийдвэрлэх, улмаар суурьшил үүсч, инженерийн шугам сүлжээ, нийгмийн зайлшгүй хэрэгцээ хангагдсан /цахилгааны шугам тавигдсан, худаг усан сан үүссэн/ газрыг иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулан эзэмшиж байгаа газраа өмчлөх зарчмын дагуу газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулахаар тус тус шийдэлд хүрч хамтран ажиллахаар боллоо.
 
 
 
 
 
 
Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР