"Газар дэлхий" ХХК-наас аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажлын хээрийн судалгааны ажил хийгдэж байна.
2022-06-28



СҮХБААТАР АЙМГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭЭРИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫН ЯВЦ БОЛОН АЙМГИЙН ГЗБТӨЛӨВЛӨГӨӨНД САЛБАР БҮРИЙН ТӨЛӨӨЛЛИЙН САНАЛЫГ ТУСГАХ ХҮРЭЭНД АЙМГИЙН АЖЛЫН ХЭСГИЙГ ХУРАЛДУУЛЛАА.
Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, аймгийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо болон гүйцэтгэгч "Газар дэлхий" компани, сумдын Засаг дарга, газрын даамлуудын төлөөлөл оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй хурал зохион байгууллаа. Тус хурлаар гүйцэтгэгч "Газар дэлхий" ХХК-наас аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажлын хээрийн судалгааны ажлын хүрээнд 13 суманд ажилласан ажлын явц болон төлөвлөлтийн бодлогын чиг баримжааг гаргах үүднээс ажлын хэсгийн гишүүд болон аймгийн ИТХ-ын хот байгуулалт, дэд бүтцийн хороотой харилцан санал солилцлоо.
Санал асуулга