Сүхбаатар аймгийн 13 сумын нутаг дэвсгэрт газар зүйн нэрийн ажлын хээрийн тодруулалт

2022-09-14
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга, Сүхбаатар аймгийн засаг дарга нарын баталсан ажлын даалгаврын дагуу “Инженер геодези” ХХК 2021-2022 онуудад Сүхбаатар аймгийн 13 сумын нутаг дэвсгэрт газар зүйн нэрийн ажлын хээрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх, газар зүйн нэрийн зураг зохиох ажлыг хийж дууслаа. Тус компаний ажлын хэсгийн ахлагч МУ-ын зөвлөх инженер Д.Оюунчимэг, МУ-ын зөвлөх инженер Б.Оюунчимэг, ГМС-ийн мэргэжилтэн Э.Ануун болон Сүхбаатар аймгийн ГХБХБГ-ын Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюухорол нар энэ ажлын үр дүнг /УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдаагүй нэрс, өөрчлөлттэй болон байршил зөрүүтэй нэрс, шинээр тодруулсан нэрс, газар зүйн нэрийн зураг, хувийн хэрэг, хүсэлтийн маягт г.м/ Баяндэлгэр, Түмэнцогт, Халзан, Сүхбаатар, Онгон, Дарьганга сумдын ИТХ-аар хэлэлцүүлэн, дэмжсэн тогтоол шийдвэр гаргууллаа. Асгат сум 2022 оны 09 сарын 16-нд хуралдахаар тов гаржээ.
Эрдэнэцагаан сумын ИТХ-аар 2022 оны 09 сарын 15-ны өдөр хэлэлцүүлэх товтой байсан боловч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Наран, Түвшинширээ, Уулбаян, Мөнххаан, Баруун-Урт, Эрдэнэцагаан, сумдын ИТХ-ын тов тодорхойгүй байна.
Энэхүү ажлыг 2022 оны 10-р сард Сүхбаатар аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж ГЗБГЗЗГ, БХБЯ-д хүргүүлэх, ЗГ, УИХ-д өргөн барих тул тов гараагүй сумд аймгийн хурлаас өмнө 9 дүгээр сард багтаан яаралтай хурлын товоо зарлаж, газар зүйн нэрийн ажлыг хэлэлцүүлэх нэн шаардлагатай байна.
Газар зүйн нэр нь тухайн улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, угсаатны зүй, түүх соёл, нийгэм, эдийн засаг, хүн амын суурьшил, газар зохион байгуулалт зэрэгтэй салшгүй холбоотой юм.
Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР