БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЛАА.






БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЛАА.
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай болон яамны газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй ажиллалаа.
Албан томилолтонд Сүхбаатар аймгийн засаг дарга болон холбогдох байгууллагын төлөөллүүдтэй уулзаж , хот төлөвлөлт болон орон нутагт хэрэгжиж буй төсөл арга хэмжээний бүтээн байгуулалтын ажлуудын талаарх мэдээллийг сонсож санал солилцлоо. Уулзалтанд Улсын Их хурлын гишүүн Ж.Батсуурь оролцсон. Сайд Б.Мөнхбаатар аймгийн төлөвлөлтийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн.
- Сайд Б.Мөнхбаатар Сүхбаатар аймагт баригдаж буй Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй хоногт 3000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламжийн ажилтай газар дээр нь танилцлаа. Цэвэрлэх байгууламжийн ажлыг 2022 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн дотор ашиглалтад оруулж бохир ус хүлээн авч, тохируулга хийхийг гүйцэтгэгч “ХҮРД” ХК болон төсөл хэрэгжүүлэгч нэгжид үүрэг болголоо.
- Сүхбаатар аймгийн нийтийн аж ахуйн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж тус байгууллагын ажилтан албан хаагчидтай уулзалт хийв. Үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, аймгийн хэмжээнд ус дулаан ариутгах татуургын шугам сүлжээнд тулгамдаж буй асуудлыг сайд болон аймгийн удирдлагуудад танилцуулав. Сайдын зүгээс хоногт 3000м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламжийн ажил дуусахад ашиглалтыг танай байгууллага хариуцах тул боловсон хүчин инженер техникийн ажилтнуудыг бэлдэх ажиллахыг орон нутаг дэмжлэг үзүүлэн ажиллах талаар чиглэл өгөв.
- Аймгийн төвүүдийн хог хаягдлын менежментийн “G9206-МОН ТӨСӨЛ” дуусах шатандаа орлоо.
- : 53,000м3-ийн багтаамжтай ландфиллийн хүнхээл, хашаа болон дэд бүтцийн хамт
Хатуу хог хаягдал нягтруулан тээвэрлэх төв, авто пүү, дахивар хүлээн авах зориулалт бүхий тохижуулсан 3ш контейнер цэгийн барилгыг 2022 оны 08 сарын 08 -ний өдөр байнгын ашиглалтанд хүлээн авсан уг ажилтай танилцлаа.
- Сайд Б.Мөнхбаатар Баруун-Урт суманд хэрэгжиж буй “Орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний ажил”-ын талбайтай танилцаж үлдэгдэл санхүүжилтийн эх үүсвэрийг 2023 оны Улсын төсөвт тусган шийдвэрлэнэ. Барилга угсралтын ажлыг тухайн онд багтаан дуусгах үүрэг чиглэлийг гүйцэтгэгч “Төсөв төсөл” ХХК-ний удирдлагуудад үүрэг болгосон.
- Асгат суманд ажиллах үед сумын засаг дарга Ц.Гансүх орон нутагт хийж хэрэгжүүлж буй улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудаа танилцууллаа. Асгат сум нь “Сумын хөгжил инженерийн дэд бүтцийн хангамж төсөл”-д хамрагдаагүй. Асгат сумын төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээ, зуухны барилга зураг болон төсөв бэлэн үүнийг дэмжиж ажиллахыг сайдын ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс уламжилсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн уг ажлыг холбогдох газруудтай хамтран судлаж хариуг хүргүүлэхээ илэрхийллээ.
Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Сүхбаатар аймгийн Дарьганга суманд ажилла. Тус сумыг байгалийн өвөрмөц тогтоц, түүх дурсгалын арвин баялагтай байгааг сайд онцлон сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах санхүүжилтийг шийдвэрлэж анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Дарьганга сум нь “Сумын хөгжил инженерийн дэд бүтцийн хангамж төсөл” 2021 оны Засгийн газрын 161 дүгээр тогтоолд багтсан сум орон нутгийн хөгжил байдал, инженерийн дэд бүтцийн хүрэлцээ хангамж, ариун цэврийн байгууламжийн байршил,дэд бүтцийн шугамын трассыг тогтоож ажлын зургийн даалгаврыг боловсруулсан. Ажлын зураг төслийг яаралтай хийж дуусган магадлалаар баталгаажуулан яаманд хүлээлгэн өглөө.