Аймгийн Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сумдад ажиллаа

2022-10-04

Аймгийн Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сумдад ажиллаа

Аймгийн Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэгт 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд ГХБХБГ-ын дарга Э.Төгөлдөр, ГУХэлтсийн дарга Г.Энхжин нар “Сумдын төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцох, үүрэг чиглэл өгөх” зорилго бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт сумдад “газрын харилцаа, барилга, хот байгуулалтын үйл ажиллагаа”-нд үнэлэлт дүгнэлт дараах тайланг бичлээ.

Халзан суманд томилолтоор ажилласан тухай тайлан

2022.09.21.                                                                                                                                    Хатавч

Халзан суманд 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр аймгийн засаг даргаар ахлуулсан ажлын хэсэгт орж томилолтоор ажиллахад газрын харилцааны чиглэлийн дараах ажлыг хийж гүйцэтгэсэн.

1.Төлөвлөлтийн бодлогын баримт бичиг: Халзан, Мөнххаан сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг аймгийн төсвийн санхүүжилтээр “Инженер геодези” ХХК гүйцэтгэж байгаа давуу талтай. Төлөвлөгөө боловсруулах үе шат бүрт оролцож санал солилцох бодитой төлөвлөгөө боловсруулахад олон нийтийн оролцоог хангах.

2.Газрын удирдлагын нэгдсэн систем хэрэгжиж буй байдал: Халзан сумын газрын даамалын  газрын удирдлагын нэгдсэн 6 систем дээр ажиллаж буй үйл ажиллагаатай танилцаж Халзан сумын газрын даамал газрын удирдлагын нэгдсэн систем дээр ажиллах чадвараа сайжруулах шаардлагатай гэж үзлээ.

3.Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа газар дээрээ хэрэгжиж буй байдал:

Холбогдох сумдын газар зохион байгуулалтын үйл ажиллагаа газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаа байдал, төлөвлөгөөнд тусгагдсан байршлаараа эргэлтийн цэг суулгаж, хашаа татсан байдал, иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлт, шийдвэрлэсэн байдал, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулсан байдал зэрэг үйл ажиллагааг үзэж дүгнэлт хийлээ. Халзан сумын хувьд шинээр төлөвлөсөн газар нь үл ойлголцлын асуудлаас үүдэн төлөвлөлт нь маргаан үүссэний үндсэн дээр хашаа хайлс татаагүй газар олголт хийгдээгүй байна.

4. 2022, 2023 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулсан байдал, түүний хэрэгжилт: 2022 онд сумын ИТХ-аар 124 нэгж талбар төлөвлөсөн бөгөөд өмчлөлөөр 69 нэгж талбар төлөвлөсөн нь сумын ИТХ, Засаг дарга хооронд үүссэн маргаанаас болж хэрэгжилт гаргаагүй байсанг сумын Засаг дарга, газрын даамал, ИТХ-ын нарийн бичгийн дарга, иргэдтэй уулзан зөвшилцөлд хүрч шийдвэрлэн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэхээр боллоо. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж Түмэн эх хорооллын газар эзэмших эрхийн худалдааг зарлах, өвөлжөө хаваржааны доорхи газар эзэмшүүлэх, төрийн байгууллагад эзэмшүүлэх гэх зэрэг газруудын хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өгч ажиллалаа. 2023 оны төлөвлөгөөний төслийг төлөвлөлтийн систем дээр үүсгэж 25 нэгж талбарыг төлөвлөн сумын ИТХ-аар оруулан батлуулсан байна.

5. Газар чөлөөлөлт: Сумын төвийн 1 дүгээр бүст байгаа 2 айлын газрыг чөлөөлж дахин төлөвлөж байгаа сайн талтай байна.

6. Цахим сурталчилгаа, Egazar.gov.mn сайт болон гар утасны апплейкшныг сурталчлах ажил: Халзан сумын хувьд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд цахимаар 1 санал ирүүлсэн байгаа нь цахим сурталчилгааг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.

7. Газрын дуудлага худалгаа зохион байгуулж орлого төвлөрүүлсэн байдал:

Газрын дуудлага худалдаа зохион байгуулж 19,8 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байгааг газар дээр нь үзэж тодрууллаа.

8. Газрын кадастрын мэдээллийн системийн нөхөн бүрдүүлэлтийн ажил:

Газрын кадастрын мэдээллийн системд нөхөн бүрдүүлэлтээр оруулах  10 нэгж талбар байгаа 2022 оны 10 дугаар сарын 01-ны дотор оруулах чиглэл өгч ажиллалаа.

9. Хаягийн мэдээллийн систем, газар дээрээ хаягжуулсан байдал: Хаягийн мэдээллийн системд сумын төвийн хэмжээний хаягжуулалтын ажил харьцангүй сайн хийгдсэн бөгөөд газар дээрээ хаяг хадах ажил 2018, 2019 онд “Зотол хэвлэл” ХХК гүйцэтгэсэн нь хаягийн стандартын дагуу хаяг хийгдээгүй байна. Иймд цаашид хаягжуулалтын ажил тодорхой хэмжээний төсвийг орон нутгийн төсөвт тусгаж ажиллахыг сумын Засаг даргад чиглэл өгч ажиллалаа.

10. Газар зүйн нэрийн тодруулалтын ажил: Аймгийн төсвийн 139 сая төгрөгийн санхүүжилтээр “Инженер геодези” ХХК 2021, 2022 онд хээрийн тодруулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд халзан сум ИТХ-аар оруулж батлуулсан байна.

11. Газрын төлбөрийн орлого: 2022 онд Халзан сум 266 мян.төг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй үүнээс 57.5 мян.төгрөг төвлөрүүлсэн байна. Цаашид төлбөрийн орлого төвлөрүүлэх шаардлагатай.

Иргэдээс ирсэн санал хүсэлт, асуулт:  “Шинээр газар олгох ажил нь иргэдэд хүндрэл учруулж байна. 2 удаа нүүгээд байна. Одоо хэрхэн шийдвэрлэх талаар хариу өгмөөр байна.” гэсэн хүсэлтийн дагуу иргэд, сумын Засаг дарга, ИТХ-ын нарын бичгийн дарга нартай уулзаж буусан айлуудыг хөдөлгөхгүйгээр хашааг татуулж тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж ажиллахаар зөвшилцөлд хүрсэн.

ШАЛГАЛТААР ӨГСӨН ЗӨВЛӨМЖ, ЧИГЛЭЛ:

  1. Сумын газрын даамал газрын удирдлагын нэгдсэн систем дээр ажиллах чадвараа сайжруулах шаардлагатай.
  2. Сумын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгахаар төлөвлөсөн газруудыг газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн системээс сумын ИТХ-д танилцуулах, ИТХ тогтоолын хавсралтыг хурлаар хэлэлцсэн асуудалтай нэгж талбар бүрээр тулгаж тогтоолыг батлах.
  3. 2022 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж Түмэн эх хорооллын газар эзэмших эрхийн худалдааг зарлах, өвөлжөө хаваржааны доорхи газар эзэмшүүлэх, төрийн байгууллагад эзэмшүүлэх, гэх газруудын хэрэгжилтийг хангаж ажиллах.
  4. Халзан сумын хувьд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд цахимаар 1 санал ирүүлсэн байгаа нь цахим сурталчилгааг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.
  5. 2023 оны сумын төсөвт хаягжуулалтын ажлыг шинэчилж хийх зардлыг  тусгаж, чанартай хийлгэхэд анхаарах .
  6. Хил залгаа сумдын сумын хилийн цэс тодруулах ажлаар хамтран ажиллах санал гаргасныг судлаж хэлтсийн 10 дугаар сарын төлөвлөгөөнд оруулан ажиллаж байна.
  7. . Цаашид газрын төлбөрийн орлого төлбөрийн орлого шаардлагатай.

                                                                                    

Баяндэлгэр суманд томилолтоор ажилласан тухай тайлан

2022.09.22.                                                                                                                                     Ширээт 

                    Аймгийн Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллах удирдамжийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр Баяндэлгэр суманд ажиллахдаа дараах ажлуудад хяналт тавьж зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Үүнд.

1.Төлөвлөлтийн бодлогын баримт бичиг: Баяндэлгэр сум хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийлгүүлэх шаардлагатай. Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө хийгдэж байсан боловч хугацаа дууссан 2022 онд “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж, эрсдлийн менежмент боловсруулах нь” төслийн хүрээнд сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө хийгдэж байгаа сум юм.

2.Газрын удирдлагын нэгдсэн систем хэрэгжиж буй байдал: Баяндэлгэр сумын газрын даамалын газрын удирдлагын нэгдсэн 6 систем дээр ажиллаж буй үйл ажиллагаатай танилцахад сумын газрын даамал газрын удирдлагын нэгдсэн систем дээр ажиллах чадвараа сайн, мэргэжлээрээ 11 жил ажилласан туршлагатай даамал байгаа нь сайн талтай.

3.Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа газар дээрээ хэрэгжиж буй байдал:

Холбогдох 6 сумын газар зохион байгуулалтын үйл ажиллагаа газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаа байдал, төлөвлөгөөнд тусгагдсан байршлаараа эргэлтийн цэг суулгаж хашаа татсан байдал, иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлт, шийдвэрлэсэн байдал, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулсан байдал зэрэг үйл ажиллагааг үзэж дүгнэлт хийлээ. Баяндэлгэр сумын 2022 онд эзэмшилийн шинэ суурьшил үүсгэж 20 блокон хашаа хайлс татаж газар олголт хийсэн байна.

4. 2022, 2023 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулсан байдал, түүний хэрэгжилт: 2022 онд өмчлөлөөр 91 нэгж талбар төлөвлөсөнөөс шинэ суурьшил үүсгэсэн сумын зүүн талд төлөвлөсөн газарт цахилгааны шугам шийдэгдээгүйгээс олголт хэрэгжээгүй байна. 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт 123 нэгж талбараас 50 хэрэгжих боломжтойг сумын газрын даамалд  захирамж шийдвэр гаргаж ажиллах талаар чиглэл өгч ажиллалаа. Хуучин амьдрарч байгаа хашаатай газрын бичиг баримтыг гаргах ажлыг зохион байгуулж төлөвлөгөөний хэрэгжилтэнд анхаарахыг чиглэл болголоо. 2023 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын өмчлөлийн төлөвлөгөөг системд үүсгэсэн 116 нэгж талбар төлөвлөн оруулж сумын ИТХ-аар батлуулсан байна.

5. Цахим сурталчилгаа, Egazar.gov.mn сайт болон гар утасны апплейкшныг сурталчлах ажил: Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд цаасаар санал нилээдгүй авсан байна, цахимаар 0 санал ирүүлсэн байгаа нь цахим сурталчилгааг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.

6. Газрын дуудлага худалдаа зохион байгуулж, орлого төвлөрүүлсэн байдал:

Газрын дуудлага худалдаа зохион байгуулж 725 мянган сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Төлөвлөгөөнд тусгагдсан байршилд дуудлага худалдаа зарласан боловч ялагч мөнгөө төлөхгүй байх, оролцогчгүй байх тохиолдолд их гарсан байна. Үүнд: худалдаа үйлчилгээний зориулалтаар 4 байршил дуудлага худалдаа зарласанаас 2 байршил оролцогчгүй, 1 байршил 4,3 сая хүрч ялагч мөнгөө төлөөгүй байна. ХАА-н үйлдвэрлэлээр дуудлага худалдаа 13,3 сая төгрөг хүрч ялагч мөнгөө төлөөгүй байна.  Авто гражийн зориулалтаар  дуудлага худалдаа зарлаж мөн оролцогчгүй зохион байгуулагдаагүй байна. Цаашид дахин дуудлага худалдаа зарлаж төлөвлөгөөний хэрэгжилт хангах чиглэл өглөө.

7. Газрын кадастрын мэдээллийн системийн нөхөн бүрдүүлэлтийн ажил:

Газрын кадастрын мэдээллийн системд нөхөн бүрдүүлэлтээр оруулах ажил харьцангуй сайн хийгдсэн байна.

8. Хаягийн мэдээллийн систем, газар дээрээ хаягжуулсан байдал: Хаягийн мэдээллийн системд сумын төвийн хэмжээний хаягжуулалтын ажил харьцангуй сайн хийгдсэн бөгөөд газар дээрээ хаяг хадах ажил 2018 онд “Зотол хэвлэл” ХХК гүйцэтгэсэн нь хаягийн стандартын дагуу хаяг хийгдээгүй байна. Иймд цаашид хаягжуулалтын ажил тодорхой хэмжээний төсвийг орон нутгийн төсөвт тусгаж ажиллахыг сумын Засаг даргад чиглэл өгч ажиллалаа.

9. Газар зүйн нэрийн тодруулалтын ажил: Аймгийн төсвийн 139 сая төгрөгийн санхүүжилтээр “Инженер геодези” ХХК 2021, 2022 онд хээрийн тодруулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тус сум ИТХ-аар оруулж батлуулсан байна.

10. Газрын төлбөрийн орлого: 2022 онд тус сум 3.05 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй үүнээс 1.6 сая.төгрөг төвлөрүүлсэн байна. Төвлөрүүлэлт 56 хувьтай.  Цаашид төлбөрийн орлого төвлөрүүлэх шаардлагатай.

ШАЛГАЛТААР ӨГСӨН ЗӨВЛӨМЖ, ЧИГЛЭЛ:           

1.2022 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан хуучин амьдрарч байгаа хашаатай газрын бичиг баримтыг гаргах ажлыг зохион байгуулж төлөвлөгөөний хэрэгжилтэнд анхаарах.

2. 2022 онд тус сум 3.05 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй үүнээс 1.6 сая.төгрөг төвлөрүүлсэн байна. Төвлөрүүлэлт 56 хувьтай.  Цаашид төлбөрийн орлого төвлөрүүлэх шаардлагатай.

3. Цахимаар тухайн жилийн төлөвлөгөөнд санал авах ажлыг зохион байгуулах шаардлагатай.

 4. 2022 оны  төлөвлөгөөнд тусгагдсан ахин дуудлага худалдааг дахин зарлаж төлөвлөгөөний хэрэгжилт хангаж ажиллах.

4. 2023 оны сумын төсөвт хаягжуулалтын ажлыг шинэчилж хийх зардлыг  тусгаж, чанартай хийлгэхэд анхаарах.

 

Түвшинширээ суманд томилолтоор ажилласан тухай тайлан

2022.09.23.                                                                                                                        Ширээт 

                    Аймгийн Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллах удирдамжийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 23-ний өдөр Түвшинширээ суманд ажиллахдаа дараах ажлуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Үүнд.

1.Төлөвлөлтийн бодлогын баримт бичиг: Түвшинширээ сумын хотын  хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийлгүүлэх шаардлагатай байсныг аймгийн Засаг дарга аймгийн төсвөөс санхүүжүүлж 2023 онд хийлгүүлэхээр болсон. Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө хийгдэж байсан боловч хугацаа дууссан 2022 онд “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж, эрсдлийн менежмент боловсруулах нь” төслийн хүрээнд сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө хийгдэж байгаа сум юм.

2.Газрын удирдлагын нэгдсэн систем хэрэгжиж буй байдал: Тус сумын газрын даамалын газрын удирдлагын нэгдсэн 6 систем дээр ажиллаж буй үйл ажиллагаатай танилцахад сумын газрын даамал газрын удирдлагын нэгдсэн систем дээр ажиллах чадвараа сайжруулах шаардлагатай, шинэ боловсон хүчин юм.

3.Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа газар дээрээ хэрэгжиж буй байдал:

Холбогдох сумдын газар зохион байгуулалтын үйл ажиллагаа газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаа байдал, төлөвлөгөөнд тусгагдсан байршлаараа эргэлтийн цэг суулгаж хашаа татсан байдал, иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлт, шийдвэрлэсэн байдал, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулсан байдал зэрэг үйл ажиллагааг үзэж дүгнэлт хийлээ.

2022 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 84 нэгж талбар төлөвлөж газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн системд оруулсан байна. Үүнээс хашаа, хайлс татаагүй 29 нэгж талбар хэрэгжээгүй байна.

4. 2022, 2023 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулсан байдал, түүний хэрэгжилт: 2022 онд 84 нэгж талбар төлөвлөж газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн системд оруулсан байна. Үүнээс хашаа, хайлс татаагүй 29 нэгж талбар хэрэгжээгүй байна. 2022 оны төлөвлөгөөнд тусгагдсан 4 дуудлага худалдаа, төрийн байгууллагад эзэмшүүлэх 3 газрын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлийг өгч ажиллалаа. 2023 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын өмчлөлийн төлөвлөгөөг системд үүсгэсэн 59 нэгж талбар төлөвлөн оруулж сумын ИТХ-аар батлуулсан байна.

5. Цахим сурталчилгаа, Egazar.gov.mn сайт болон гар утасны апплейкшныг сурталчлах ажил: Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд цахимаар 0 санал ирүүлсэн байгаа нь цахим сурталчилгааг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.

6. Газрын дуудлага худалдаа зохион байгуулж, орлого төвлөрүүлсэн байдал:

Дуудлага худалдаа зохион байгуулагдаагүй байна. Цаашид зохион байгуулах шаардлагатай.

7. Газрын кадастрын мэдээллийн системийн нөхөн бүрдүүлэлтийн ажил:

Газрын кадастрын мэдээллийн системд нөхөн бүрдүүлэлтээр оруулах ажил харьцангуй сайн хийгдсэн байна.

8. Хаягийн мэдээллийн систем, газар дээрээ хаягжуулсан байдал: Хаягийн мэдээллийн системд сумын төвийн хэмжээний хаягжуулалтын ажил харьцангуй сайн хийгдсэн бөгөөд газар дээрээ хаяг хадах ажил 2017, 2018 онд “Зотол хэвлэл” ХХК гүйцэтгэсэн нь стандартын дагуу хаяг хийх шаардлагатай. Иймд цаашид хаягжуулалтын ажил тодорхой хэмжээний төсвийг орон нутгийн төсөвт тусгаж ажиллахыг сумын Засаг даргад чиглэл өгч ажиллалаа.

9. Газар зүйн нэрийн тодруулалтын ажил: Аймгийн төсвийн 139 сая төгрөгийн санхүүжилтээр “Инженер геодези” ХХК 2021, 2022 онд хээрийн тодруулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү ажлын ИТХ-аар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөмжийг сум ИТХ-ын дарга, Засаг дарга нарт зөвлөлөө. Зөвлөсний дагуу сумын ИТХурал хуралдаж газар зүйн нэрийг батлуулсан байна.

10. Газрын төлбөрийн орлого: 2022 онд тус сум 1.2 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй үүнээс 49.8 мян.төгрөг төвлөрүүлсэн байна. Төвлөрүүлэлт 4 хувьтай хангалтгүй.  Цаашид төлбөрийн орлого төвлөрүүлэх шаардлагатай.

Иргэдээс ирсэн санал, асуулт:          Хөрш зэргэлдээ сум хооронд хилийн цэсийн маргаан, бэлчээрийн маргаан байгаа хэрхэн шийдвэрлэх тухай малчин иргэдээс асуулт ирсэн бөгөөд бодит бус маргааныг шийдвэрлэх сумын хил орчмын 3-5 км-т малчид маргаан үүсгэхгүй дундаа бэлчээр, худаг усаа эзэмшиж ашиглах тухай ГЗБГЗЗГ-ын даргын 2018 оны А/209 дугаар хилийн цэсийн маргаан шийдвэрлэх зааварыг танилцуулж явлаа. Хилийн цэсийн маргаантай байгаа сумдад хүрч ажиллахаар боллоо.

ШАЛГАЛТААР ӨГСӨН ЗӨВЛӨМЖ, ЧИГЛЭЛ:           

1.2022 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан хуучин амьдрарч байгаа хашаатай газар болон дуудлага худалдаа зарлах, төсөвт байгууллагад олгох газруудын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах.

2. 2022 онд тус сум 1.2 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй үүнээс 49.8 мян.төгрөг төвлөрүүлсэн байна. Төвлөрүүлэлт 4 хувьтай.  Цаашид төлбөрийн орлого төвлөрүүлэх шаардлагатай.

3. Цахимаар тухайн жилийн төлөвлөгөөнд санал авах ажлыг зохион байгуулах шаардлагатай.

 4. 2022 оны  төлөвлөгөөнд тусгагдсан дуудлага худалдааг дахин зарлаж төлөвлөгөөний хэрэгжилт хангаж ажиллах.

5. 2023 оны төсөвт хаягжуулалтын ажлыг шинэчилж хийх зардлыг  тусгаж, чанартай хийлгэхэд анхаарах .

6. Хил залгаа сумдын сумын хилийн цэс тодруулах ажлаар хамтран ажиллах санал гаргасны дагуу газрын удирдлагын хэлтсийн 10 дугаар сарын төлөвлөгөөнд оруулан ажиллаж байна.

Уулбаян суманд томилолтоор ажилласан тухай тайлан

2022.09.24.                                                                                                                          Зүүн булаг 

                    Аймгийн Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллах удирдамжийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Уулбаян суманд ажиллахдаа дараах ажлуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Үүнд.

1.Төлөвлөлтийн бодлогын баримт бичиг: Уулбаян сумын хотын  хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийлгүүлэх шаардлагатай чиглэлийг сум орон нутгийн удирдлагад зөвлөлөө. Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг 2022 онд “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж, эрсдлийн менежмент боловсруулах нь” төслийн хүрээнд хийгдэхээр тендер шалгараад  байна.

2.Газрын удирдлагын нэгдсэн систем хэрэгжиж буй байдал: Тус сумын газрын даамалын газрын удирдлагын нэгдсэн 6 систем дээр ажиллаж буй үйл ажиллагаатай

танилцахад сумын газрын даамал газрын удирдлагын нэгдсэн систем дээр ажиллах чадвартай манай туршлагатай даамлуудын нэг залуу боловсон хүчин юм.

3.Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа газар дээрээ хэрэгжиж буй байдал:

Холбогдох сумдын газар зохион байгуулалтын үйл ажиллагаа газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаа байдал, төлөвлөгөөнд тусгагдсан байршлаараа эргэлтийн цэг суулгаж хашаа татсан байдал, иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлт, шийдвэрлэсэн байдал, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулсан байдал зэрэг үйл ажиллагааг үзэж дүгнэлт хийлээ.

2022 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  125 нэгж талбар төлөвлөснөөс өмчлөлийн 108 нэгж талбараас 52 нэгж талбар хашаа хайлс, эргэлтийн цэг татсан байна. Үлдсэн газрууд нь  Төлөвлөгөөнд тусгагдсан газруудын хашаа хайлс татсан газруудыг сумын засаг даргын захирамж гарган төлөвлөгөөний хэрэгжилтэнд анхаарах хэрэгтэй.               

4. 2022, 2023 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулсан байдал, түүний хэрэгжилт: 2022 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  125 нэгж талбар төлөвлөснөөс өмчлөлийн 108 нэгж талбараас 52 нэгж талбар хашаа хайлс, эргэлтийн цэг татсан байна. Үлдсэн газрууд нь  Төлөвлөгөөнд тусгагдсан газруудын хашаа хайлс татсан газруудыг сумын засаг даргын захирамж гарган төлөвлөгөөний хэрэгжилтэнд анхаарах хэрэгтэй. 2023 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын өмчлөлийн төлөвлөгөөг системд үүсгэсэн 65 нэгж талбар төлөвлөн оруулж сумын ИТХ-аар батлуулсан байна.

5. Газар чөлөөлөлт: 2022 онд 4 байршил газар чөлөөлөлт дахин төлөвлөлтийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. 4 газрыг 40 сая төгрөгөөр чөлөөлж чөлөөлсөн газарт хүүхдийн тогтоомын талбай байгуулж ажилласан байна. 2021 онд мөн 4 газрыг 40 сая төгрөгөөр, 2020 онд 4 газрын мөн 40 сая төгрөгөөр, 2019 онд 2 газрыг 20 сая төгрөгөөр чөлөөлсөн байна. Орон нутгийн тусгай хамгаалалтанд  6 газар / байгалийн нөөц газар,  байгалийн дурсгалт газраас авч сумын ИТХ-ын тогтоол гаргуулж хууль зүйн яамруу явуулсан боловч хариу ирээгүй байна. Мөн сумын ИТХ-ын тодотголоор  байгалийн нөөц газрын зориулалтаар орон нутгийн тусгай хамгаалалтанд авч Хууль зүйн яаманд бүртгүүлсэн сайн талтай байна.

5. Цахим сурталчилгаа, Egazar.gov.mn сайт болон гар утасны апплейкшныг сурталчлах ажил: Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд цахимаар санал аваагүй байгаа нь цахим сурталчилгааг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Газрын кадастрын системд цахим хүсэлт 11 ирсэн байна. Кадастрын системд 31 хүсэлтийг судласан байна.

6. Газрын дуудлага худалдаа зохион байгуулж, орлого төвлөрүүлсэн байдал:

Дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгагдаагүй байна.

 7. Газрын кадастрын мэдээллийн системийн нөхөн бүрдүүлэлтийн ажил:

Газрын кадастрын мэдээллийн системд нөхөн бүрдүүлэлтээр оруулах ажил харьцангуй бага байна.

8. Хаягийн мэдээллийн систем, газар дээрээ хаягжуулсан байдал: Хаягийн мэдээллийн системд сумын төвийн хэмжээний хаягжуулалтын ажил харьцангуй сайн хийгдсэн бөгөөд газар дээрээ хаяг хадах ажил 2017, 2018 онд “Зотол хэвлэл” ХХК гүйцэтгэсэн нь стандартын дагуу хаяг хийх шаардлагатай. Иймд цаашид хаягжуулалтын ажил тодорхой хэмжээний төсвийг орон нутгийн төсөвт тусгаж ажиллахыг сумын Засаг даргад чиглэл өгч ажиллалаа.

9. Газар зүйн нэрийн тодруулалтын ажил: Аймгийн төсвийн 139 сая төгрөгийн санхүүжилтээр “Инженер геодези” ХХК 2021, 2022 онд хээрийн тодруулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү ажлын ИТХ-аар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөмжийг сум ИТХ-ын дарга, Засаг дарга нарт зөвлөлөө. Зөвлөсний дагуу сумын ИТХурал хуралдаж газар зүйн нэрийг батлуулсан байна.

10. Газрын төлбөрийн орлого: 2022 онд тус сум 27.5 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй үүнээс 172 мян.төгрөг төвлөрүүлсэн байна. Цахиурт ХХК-наас 20 сая, Сунхан голд ХХК-наас 5 сая газрын төлбөрын орлого ороогүй байна. Цаашид газрын төлбөрийн орлого төвлөрүүлэх шаардлагатай.

Иргэдээс ирсэн санал хүсэлт, асуулт:        Хөрш зэргэлдээ сум хооронд хилийн цэсийн маргаан, бэлчээрийн маргаан байгаа хэрхэн шийдвэрлэх тухай малчин иргэдээс асуулт ирсэн бөгөөд бодит бус маргааныг шийдвэрлэх сумын хил орчмын 3-5 км-т малчид маргаан үүсгэхгүй дундаа бэлчээр, худаг усаа эзэмшиж ашиглах тухай ГЗБГЗЗГ-ын даргын 2018 оны А/209 дугаар хилийн цэсийн маргаан шийдвэрлэх зааварыг танилцуулж явлаа. Хилийн цэсийн маргаантай байгаа сумдад хүрч ажиллахаар боллоо.

ШАЛГАЛТААР ӨГСӨН ЗӨВЛӨМЖ, ЧИГЛЭЛ:           

  1. Уулбаян сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийлгүүлэх шаардлагатай
  2. 2022 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан хуучин амьдрарч байгаа хашаатай газар газруудын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах.
  3. 2022 онд тус сум 27.5 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй үүнээс 172 мян.төгрөг төвлөрүүлсэн байна. Цаашид төлбөрийн орлого бүрэн төвлөрүүлэх.
  4. Цахимаар тухайн жилийн төлөвлөгөөнд санал авах ажлыг зохион байгуулах шаардлагатай.
  5. 2023 оны төсөвт хаягжуулалтын ажлыг шинэчилж хийх зардлыг  тусгаж, чанартай хийлгэхэд анхаарах .
  6. Хил залгаа сумдын сумын хилийн цэс тодруулах ажлаар хамтран ажиллах санал гаргасны дагуу газрын удирдлагын хэлтсийн 10 дугаар сарын төлөвлөгөөнд оруулан ажиллаж байна.

Мөнххаан суманд томилолтоор ажилласан тухай тайлан

2022.09.25.                                                                                                                   Баясгалант

                    Аймгийн Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллах удирдамжийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр Мөнххаан суманд ажиллахдаа дараах ажлуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Үүнд:  1.Төлөвлөлтийн бодлогын баримт бичиг: Мөнххаан сумын хотын  хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг аймгийн төсвийн санхүүжилтээр “Инженер геодези” ХХК гүйцэтгэж байна. Мөнххаан сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Дорнод монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөл” болон аймгийн хамтарсан санхүүжилтээр 148 сая төгрөгөөр “Ланд овнер” ХХК гүйцэтгэж суурин болон хээрийн боловсруулалтын үе шат дуусч Мөнххаан сумын багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэхтэй холбоотой гүйцэтгэгч компанитай хамтран ажиллах иргэд олон нийтийн оролцоог хангах чиглэлийг сум орон нутгийн удирдлага, холбогдох албан хаагчид хүргэн ажиллалаа. Мөнххаан сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулахтай холбоотой багийн иргэдийн нийтийн хурал амжилттай зохион байгуулагдсан.

2.Газрын удирдлагын нэгдсэн систем хэрэгжиж буй байдал: Тус сумын газрын даамалын газрын удирдлагын нэгдсэн 6 систем дээр ажиллах чадвартай манай туршлагатай даамлуудын нэг юм.

3.Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа газар дээрээ хэрэгжиж буй байдал:

Холбогдох сумдын газар зохион байгуулалтын үйл ажиллагаа газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаа байдал, төлөвлөгөөнд тусгагдсан байршлаараа эргэлтийн цэг суулгаж хашаа татсан байдал, иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлт, шийдвэрлэсэн байдал, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулсан байдал зэрэг үйл ажиллагааг үзэж дүгнэлт хийлээ.

2022 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 146 нэгж талбар төлөвлөснөөс  өмчлөл 112 төлөвлөснөөс 91 нэгж талбар сумын Засаг даргын захирамж шийдвэр гарсан байна. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх 20 газар төлөвлөснөөс 11 газар хашаагаа барьсан.

4. 2022, 2023 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулсан байдал, түүний хэрэгжилт: 2022 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  112 нэгж талбар төлөвлөснөөс өмчлөлийн 91 нэгж талбар хашаа хайлс, эргэлтийн цэг татаж захирамж шийдвэр гаргасан байна. Дуудлага худалдаагаар эзэмшүүлэх 7 төлөвлөснөөс бой, мал нядалгааны цэг 4 зохион байгуулагдсанаас 2 нь 8.7 сая, 2.8 сая хүрч мөнгөө төлөөгүй бол 2 нь мөнгөө төлж 2,9+0,96=3.86 сая төгрөг төсөвт орсон, орон сууцны зориулалтаар дуудлага худалдаа 5.3 сая төгрөг хүрч төсөвт орлого төвлөрсөн, банк санхүүгийн байгууллагын зориулалтаар дуудлага худалдаа 1.1 сая хүрч ялагч мөнгө төлөөгүй,

2023 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын өмчлөлийн төлөвлөгөөг системд үүсгэсэн 289 нэгж талбар төлөвлөн оруулж сумын ИТХ-аар батлуулсан байна.

5. Газар чөлөөлөлт-зөвшөөрөлгүй хашаа нүүлгэн шилжүүлэх ажил: 2022 онд 16 байршил зөвшөөрөлгүй хашаа нүүлгэх, газар чөлөөлөх ажил гүйцэтгэж нүүлгэсэн айлд 2022 оны шинэ төлөвлөлтөөс газар хуваарилаж хашаа татуулан шийдвэр гарган ажилласан байна. 2021 онд 7 зөвшөөрөлгүй буусан айлыг чөлөөлж орон сууц төлөвлөн газрын дуудлага худалдаа зохион байгуулж төсөвт 5.3 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.

6. Цахим сурталчилгаа, Egazar.gov.mn сайт болон гар утасны апплейкшныг сурталчлах ажил: Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 255 цахим санал ирсэн байна.

6. Газрын дуудлага худалдаа зохион байгуулж, орлого төвлөрүүлсэн байдал:

Дуудлага худалдаагаар эзэмшүүлэх 7 төлөвлөснөөс бой, мал нядалгааны цэг 4 зохион байгуулагдсанаас 2 нь 8.7 сая, 2.8 сая хүрч мөнгөө төлөөгүй бол 2 нь мөнгөө төлж 2,9+0,96=3.86 сая төгрөг төсөвт орсон, орон сууцны зориулалтаар дуудлага худалдаа 5.3 сая төгрөг хүрч төсөвт орлого төвлөрсөн, банк санхүүгийн байгууллагын зориулалтаар дуудлага худалдаа 1.1 сая хүрч ялагч мөнгө төлөөгүй. Амжилттгүй болсон газрын дуудлага худалдааг дахин зохион байгуулах.

 7. Газрын кадастрын мэдээллийн системийн нөхөн бүрдүүлэлтийн ажил:

Газрын кадастрын мэдээллийн системд нөхөн бүрдүүлэлтээр оруулах ажил хийгдсэн байна.

8. Хаягийн мэдээллийн систем, газар дээрээ хаягжуулсан байдал: Хаягийн мэдээллийн системд сумын төвийн хэмжээний хаягжуулалтын ажил харьцангуй сайн хийгдсэн бөгөөд газар дээрээ хаяг хадах ажил 2018 онд “Зотол хэвлэл” ХХК гүйцэтгэсэн нь стандартын дагуу хаяг хийх шаардлагатай. Иймд цаашид хаягжуулалтын ажил тодорхой хэмжээний төсвийг орон нутгийн төсөвт тусгаж ажиллахыг сумын Засаг даргад чиглэл өгч ажиллалаа.

9. Газар зүйн нэрийн тодруулалтын ажил: Аймгийн төсвийн 139 сая төгрөгийн санхүүжилтээр “Инженер геодези” ХХК 2021, 2022 онд хээрийн тодруулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү ажлын ИТХ-аар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах зөвлөмжийг сум ИТХ-ын дарга, Засаг дарга нарт зөвлөлөө. Зөвлөсний дагуу сумын ИТХурал хуралдаж газар зүйн нэрийг батлуулсан байна.

10. Газрын төлбөрийн орлого: 2022 онд тус сум 20,6 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй үүнээс 13,6 мян.төгрөг төвлөрүүлсэн байна. Газрын төлбөрийн орлогын төвлөрүүлэлт 65 хувьтай. Газрын төлбөрийн орлогыг бүрэн төвлөрүүлэх шаардлагатай.

11. Геодезийн цэг тэмдэгтийн тооллогын ажил:  2022 онд геодезийн цэг тэмдэгтийн тооллого хийгдээгүй тул дараа оны төсөвт тодорхой хэмжээний төсөв суулгаж хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай.

12. Төлөвлөлтийн эргэлтийн цэгийг газарт бэхлэсэн байдал: Төлөвлөгөөнд тусгагдсан газруудын эргэлтийн цэгийг газарт бэхлэсэн байдалтай газар дээр нь танилцлаа.

Иргэдээс ирсэн санал хүсэлт, асуулт: олон жил өвөг дээдсээрээ амьдарч ирсэн өвөлжөөний газарт өөр хүн буусан одоо энэ асуудлыг яах вэ. Гэх асуултанд өвөлжөө хаваржааны газар эзэмшүүлэх ажил аймаг орон нутагт зохион байгуулагдаж байгаа багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдсэн байх ёстой. Хэлэлцүүлэхэд таны олон жил байсан гэхийг ойр орчны малчид гэрчлэх юм.

ШАЛГАЛТААР ӨГСӨН ЗӨВЛӨМЖ, ЧИГЛЭЛ:           

  1. Амжилттгүй болсон газрын дуудлага худалдааг дахин зохион байгуулах.
  2. Зохион байгууллагадсан дуудлага худалдааны газрын байршил өөрчилж захирамж шийдвэр гаргахгүй байх.
  3. Газрын төлбөрийн орлого бүрэн төвлөрүүлэх.
  4. Геодезийн цэг тэмдэгтийн тооллого хийхэд шаардлагатай төсвийг дараа оны төсөвт суулгах.
  5. 2023 оны төсөвт хаягжуулалтын ажлыг шинэчилж хийх зардлыг  тусгаж, чанартай хийлгэхэд анхаарах .
  6. Хил залгаа сумдын сумын хилийн цэс тодруулах ажлаар хамтран ажиллах санал гаргасны дагуу газрын удирдлагын хэлтсийн 10 дугаар сарын төлөвлөгөөнд оруулан ажиллаж байна.

Түмэнцогт суманд томилолтоор ажилласан тухай тайлан

2022.09.26.                                                                                                                           Баян-овоо 

                    Аймгийн Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллах удирдамжийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр Түмэнцогт суманд ажиллахдаа дараах ажлуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. Үүнд:  1.Төлөвлөлтийн бодлогын баримт бичиг: Түмэнцогт сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийлгүүлэх хэрэгтэй. Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Дорнод монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төсөл” болон аймгийн хамтарсан санхүүжилтээр 148 сая төгрөгөөр “Ланд овнер” ХХК гүйцэтгэж с

Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР