мэдээлэл хариуцагчаас зохион байгуулах олон нийтийн арга хэмжээний хөтөлбөр

2022-12-09

Энэ оны 05 дугаар сарын 20-ны өдөр салбарын үйл ажиллагааг сурталчлах, хамтран ажиллагч байгууллагуудын ажлын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор “Цахим шилжилт-2022”, “Газрын харилцааны салбар дундын олон талын оролцоог хангах, хамтын уялдааг сайжруулах нь” нэртэй зөвлөгөөнийг Дарьганга зочид буудалд зохион байгуулсан. Уг зөвлөгөөнд БХЯ, ГЗБГЗЗГ, БХТ, аймгийн ЗДТГ, сумдын засаг дарга, ИТХ-ын дарга, бэлчээр газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, газрын даамлуудаас бүрдсэн 230 хүн оролцсон. Зөвлөгөөний мэдээллийг орон нутгийн BBS телевиз болон улсын хэмжээний томоохон сайт /oronzai.mn, tur.mn/ сайтууд болон байгууллагын фэйж хуудсанд байршуулсан. Монгол улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Монгол улсын иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил зориулалт-ыг” баталсныг орон нутгийнхаа нийт иргэдэд цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хүргэж ажиллалаа. Мөн газрын биржийн цахим системд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанд оролцох газрын биржийн цахим систем (www.mle.mn), egazar.gov.mn, egazar application, орон нутгийн телевиз, Сүхбаатарын өнгө сонинд байгууллагын үйл ажиллагааг сурталчилсан нэвтрүүлэг шторк мэдээлэл бэлтгэж явуулсан. https://www.facebook.com/watch/?v=1503986176603131 Баруун-Урт суманд “МВВС” ХХКомпанийн гүйцэтгэж буй 960 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажлын талбай дээр "Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн нээлттэй өдөрлөг"-ийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт аймагт үйл ажиллагаа явуулдаг барилгын салбарын 7-н аж ахуйн нэгжийн 62 ажилтнууд хамрагдсан. Мөн энэ оны 9 дүгээр сарын 10-нд Баруун-Урт сумын төв цэнгэлдэх хүрээлэнд "Найрсаг Баруун-Урт" өдөрлөг, мөн 11 дүгээр сарын 14-нөөс 18-ний хооронд Түмэнцогт, Асгат, Дарьганга, Наран, Онгон, Түмэнцогт, Халзан сумдад "Цахим шилжилт" нээлттэй өдөрлөг зарлан зохион байгуулсан. Өдөрлөгийн арга хэмжээнд нийт 484 иргэн хамрагдаж өргөдөл хүсэлтээ шийдвэрлүүлж, мэдээлэл зөвлөгөө авсан байна.

 

Санал асуулга

Танд манай сайтын шинэ загвар таалагдаж байнуу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР