тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үндэслэл, журам, олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа.
Газрын кадастрын хэмжилт, геодези зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ, газрын төлөв байдал, хянан баталгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ганга чуулган” ХХК 11-н жил, "Чамбай хайрхан" ХХК Газрын кадастрын хэмжилт, геодези зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эхний жилдээ үйл ажиллагаа явуулж байна. “Ганга чуулган” ХХК-ны тусгай зөвшөөрлийн хугацаа 2024 оны 7 сарын 5, "Чамбай хайрхан" ХХК-ны тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 1 сарын 6-ны өдөр хүртэл хүчинтэй байна. Тус компаниуд нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын шинээр баригдсан хашаа, барилга байгууламжуудын хэмжилт, цэгийн хайлт, барилгын улаан шугам тавих, газрын төлөв байдалд хянан баталгааны ажлуудыг гүйцэтгэж байна. Ганга чуулган ХХК-ны хаяг: Баруун-Урт сумын 1-р баг Ягаан 24 айлын орон сууц 9 тоот Утас:91112655 Чамбай хайрхан ХХК-ны хаяг: Баруун-Урт сум 1-р баг Үйлдвэр технологийн парк, проимпекс ХХК-ны байр 5 тоот