Ил тод байдал 2020
БАЙГУУЛЛАГЫН ИЛ ТОД БАЙДЛЫГ ИЛТГЭХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
|
№ |
Шалгуур үзүүлэлт |
Хэрэгжилт |
Хувь |
|
Нэг:Үйл ажиллагааны ил тод байдал |
|||
|
1 |
Байгууллагын эрхэм зорилго, зохион байгуулалтын бүтцийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа байрлуулан тухай бүр шинэчлэх. |
Газрын харилцаа, барилга хот байгуулалт, геодези зураг зүй, нийтийн аж ахуйн салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон агентлагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтийг хангах төрийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй, шуурхай болгох нь бидний эрхэм зорилго юм. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны б/186 тоот тушаалаар Байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон ба уг тушаалыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ны өдөр байгууллагын мэдээллийн самбарт байршуулсан. |
100% |
|
2 |
Үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчийн овог нэр, албан тушаал ажиллах журам, хариуцах утас, иргэдийг хүлээн авч уулзах цагийн хувиарийг цахим хуудас болон мэдээллийн самбартаа байрлуулан тухай бүр шинэчлэх. |
Үйлчилгээ, захидал харилцааны асуудал хариуцсан албан хаагчаар Архив, бичиг хэргийн эрхлэгч, нярав ажилладаг, уг ажилтны албан үүргийг Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн түр орлож байгаа бөгөөд түүний талаарх товч танилцуулгыг ил тод мэдээллийн самбарт байршуулсан. Мөн байгууллагын мэргэжилтнүүдийн овог нэр, хариуцах ажлын чиглэл, тэдгээрийн утасны жагсаалтыг ил тод мэдээллийн самбарт байршуулсан. |
100% |
|
3 |
Төрийн үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалтыг цахим хуудас болон мэдээллийн самбарт байрлуулан тухай бүр шинэчлэх |
Иргэд төрийн үйлчилгээг авахад шаардагдах бичиг баримтын жагсаалтуудыг байгууллагын мэдээллийн самбар, цахим хуудаст байршуулсан. Үүнд: - Сүүлийн нэг сарын хугацаанд гарсан Аймгийн засаг даргын захирамжийн хуулбар - Төлбөр хураамжийн талаар мэдээлэл - Газар эзэмшиж авахад иргэний бүрдүүлэх материалын жагсаалт - Газар өмчилж авахад иргэний бүрдүүлэх материалын жагсаалт - Газар эзэмшиж, өмчилж авахыг хүссэн өргөдлийн маягтууд /Эзэмшилтэй холбоотой 3, Өмчлөлтэй холбоотой 5-н маягт самбарт байршуулав/ |
100% |
|
4 |
Үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж дүрэм журам зааврыг цахим хуудас болон мэдэээлийн самбартаа байрлуулан тухай бүрт шинэчлэх |
Салбарын хэмжээнд шинээр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, журам, заавруудын талаарх мэдээллүүдийг http://sukhbaatar.gazar.gov.mn/ болон байгууллагын албан конторт байршуулсан мэдээлэл сурталчилгааны LED дэлгэцээр дамжуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна. 2020 онд шинээр Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 208 тоот тушаалаар батлагдсан "Газар эзэмших ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал", аймгийн ИТХТ-ын даргын 2019 оны 46 тоот тогтоолоор батлагдсан "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааны орлогыг төвлөрүүлэх, зарцуулах, тайлагнах журам" зэргийг үйл ажиллагаандаа үйл мөрдлөг болгон ажиллаж байна. Мөн эдгээр аргачлал, журмыг байгууллагын ил тод байдлын самбарт байршуулж иргэдэд танилцуулсан. |
100% |
|
5 |
Санал хүсэлт өргөдөл гомдол мэдээлэл хүлээн авах утас буюу хайрцаг ажилуулан түүний мөрөөр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байх ба өргөдөл гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариуг өгч хэвшсэн байх |
Иргэдээс газрын харилцааны чиглэлээр ирүүлсэн өргөдлүүдийг Лэнд менежер программ хангамжийн "Вэб хувилбар"-аар, санал хүсэлт, гомдолыг 70512605 утас, байгууллагын албан конторт байрлуулсан санал хүсэлтийн хайрцагаар тус тус хүлээн авч газрын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэр гаргаж хариуг шуурхай өгч ажилладаг. |
100% |
|
Хэсгийн дундаж хувь: |
100% |
||
|
Хоёр:Хүний нөөцийн ил тод байдал |
|||
|
1 |
Сул орон тооны зарыг цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан тухай бүр шинэчлэх энэ тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах. |
Аймгийн төрийн албаны салбар зөвлөлд 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/390 тоот бичгээр байгууллагын 7 албан тушаалын сул орон тооны захиалгыг хүргүүлсэн. Зарлагдсан ажлын байрны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудас болон ил тод байдлын самбарт байршуулсан. |
100% |
|
2 |
Албан хаагчийн ёс зүйн дүрэм, байгууллагийн ёс зүйн хорооны жилийн ажлын төлөвлөгөө цахим хуудас болон мэдээллийн самбартаа байрлуулсан байх |
Газрын даргын 2018 оны А/ 23 тоот тушаалаар “Ёс зүй хороог” 5 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулсан.Монгол улсын засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн өдрийн 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс дүрэм”-ийг байгууллагын ажилчдын хурлаар танилцуулсан. Энэ онд ёс зүйн хороо 1 удаа хуралдаж нэг мэргэжилтэнд сахилгын сануулах шийтгэл ногдуулах саналыг гаргсан байна. |
100% |
|
3 |
Хүний нөөцийн стратеги төлөвлөгөө боловсруулан түүнд албан хаагчдын саналыг тусгасан байх. |
ГЗБГЗЗГ-ын даргын 2017 оны б/186 тоот тушаалаар шинээр батлагдсан бүтэц, орон тоогоор 2018 оны оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн хүний нөөцтэй холбоотой зарим асуудлуудыг хариуцан ажиллаж байна. Ажилтан албан хаагчдын саналыг тусгасан хүний нөөцийн стратеги төлөвлөгөөг бүтэн жилээр шинэчлэн гаргасан. Хүний нөөцийн стратеги төлөвлөгөөний биелэлтийг жилийн эцэст аймгийн засаг даргын тамгын газарт хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. |
100% |
|
4 |
Албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв шудрага болгох чиглэлээр байгууллагийн дотоод журамд өөрчлөлт оруулж хэрэгжилтийг зохион байгуулсан байдал энэ талаар цахим хуудсандаа байрлуулан мэдээлж байх |
Газрын даргын А/39 тоот тушаалаар Байгууллагын дотоод журамд жендерийн эрх тэгш байдлын талаар хүйс тэгш байдал болон аливаа хэлбэрээр бусдын дарамт шахалтаар хууль бус үйлдэл, эс үйлдэхгүй хийхгүй байх. Албан хаагчид томилолтын явцад ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхгүй, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэхийг хориглох гэх мэт зүйл заалтуудыг хөдөлмөрийн дотоод журамдаа шинээр нэмж оруулсан. |
100% |
|
Хэсгийн дундаж хувь: |
100% |
||
|
Гурав:Шилэн дансны хөтлөлт |
|||
|
Төсөв/ гүйцэтгэл: |
|||
|
1 |
Дараа жилийн төсвийн төсөл /бүтэн жилээр/ |
Дараа жилийн төсвийн төсөл бүтэн жилээр тайлагнасан. мэдээлэлийг хугацаанд нь 2020 онд PDE файлаар байршуулсан тайлагналын тоо бүтэн жилээр. |
100% |
|
2 |
Төсвийн байгууллагын батлагдсан төсөв гүйцэтгэл хэтрэлт хэмнэлтийн шалтгаан тайлбарын хамт /бүтэн жилээр, хагас жилээр, улирал бүр, сар бүр/ |
Байгууллагын батлагдсан төсөв гүйцэтгэл хэтрэлт хэмнэлтийн шалтгаан тайлбар сар улирал жил бүр 4 удаа батлагдсан төсөв 434373,4, нийт зарлага 434373,4, гүйцэтгэл 433859,0 , хэмнэлтийн дүн 514,4 мянган төгрөгийн санхүүжилт дутуу санхүүжсэн. |
100% |
|
3 |
Тухайн жилийн төсөвт орсон нэмэлт өөрчөлт /тухай бүр/ |
Шилэн дансны мэдээлэл тухай бүр нэмэлт өөрчлөлтийг 12 удаагийн давтамжтай мэдээлсэн |
100% |
|
4 |
Өмнөх оны төсвийн зарлагийн хэмнэлт туслах үйл ажиллагааны орлогоос давсан хэсгийг урамшуулалд зарцуулсан тайлан /бүтэн жил, хагас жилээр/ |
Мэдээлэл байхгүй |
100% |
|
5 |
Хандив тусламжийн хэмжээ түүний зарцуулалтын тайлан/бүтэн жил, хагас жилээр/ |
Мэдээлэл байхгүй |
|
|
6 |
Цалингийн зардалаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого зарлагын мөнгөн гүйлгээ /тухай бүр/ |
Цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш орлого зарлагын мөнгөн гүйлгээ гэсэн мэдээлэлд орлого 449,5 сая төгрөгийн, зарлага 66,0 сая төгрөгийн гүйлгээг тус тус тухай бүр шилэн дансанд 12 удаагийн давтамжтай байршуулсан. |
100% |
|
7 |
Санхүүгийн тайлан /хагас бүтэн жилээр/ |
2019 оны бүтэн жилийн санхүүгийн тайлан тодруулагыг хугацаанд бүтэн жил гэсэн мэдээлэлд 1 удаа байршуулсан. 2020 оны хагас жилийн санхүүгийн тайлан тодруулагыг 2020 оны 7сард PDE файлаар байршуулсан. Мэдээлэл оруулах дамтамж1 удаа хагас жил |
100% |
|
8 |
Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт |
2019 оны санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтээр Монгол улсын ерөнхий аудиторын 2019 оны А/60 тоот тушаалаар Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлсэн байна. 2020 оны газрын санхүүгийн тайланг ОУ-ын стандартад нийцүүлэн гаргаж ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн mof.gov.mn сайтад E тайланд байршуулсан. infoshilendans.gov.mn сайтад хугацаанд нь мэдээлэл оруулах дамтамж бүтэн жилээр |
100% |
|
Хөрөнгө оруулалт, тендэр худалдан авах |
|||
|
1 |
Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө тайлан /бүтэн жилээр/ |
2020 оныхудалданавахажиллагаанытөлөвлөгөөг оны худалдан авах төлөвлөгөөг бүтэн жил мэдээлэлд байршуулсан. Төсөвт өртөг 34 сая гүйлгээний тоо 3 |
|
|
2 |
Хөрөнгийн зардал хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төлөвлөгөө гүйцэтгэл концессын зүйлийн жагсаалт гүйцэтгэл /бүтэн жилээр, сар бүр/ |
Мэдээлэл байхгүй |
100% |
|
3 |
Хөрөнгийн болон урсгал зардалд тусгагдсан арга хэмжээний тендэрийн ерөнхийн мэдээлэл /тухай бүр/ |
2020 онд нэмэлт санхүүжилтийн орлогоор нийт 1850,0 мянган төгрөгийн урсгал төсвөөс 1175,8 мянган төгрөг нийт 3025,8 мянган төгрөг. 3 үйлдэлтэй принтер 5ш худалдан авсан 3025,8 төгрөгийн хөрөнгийн үндсэн хөрөнгө нэмэгдсэн.батлагдсан төсөвт өртөг 1175,8 тухай бүр 12 удаа шилэн дансны сайтад байршуулсан тухай |
100% |
|
4 |
Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа ажил үйлчилгээний нэр санхүүжилт нийлүүлэгчийн нэр хаяг /тухай бүр/ |
5 саяаас дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа ажил үйлчилгээнд харилцагч байгууллага Дөрвөлж ОНӨҮГ-с нийлүүлж байгаа дулааны үнэ 12128,3 мянган төгрөг. Ник ХХК-тай шатахууны үнэ 10249,4 мянган төгрөгийн бараа ажил үйлчилгээ авсан. санхүүжилт өссөн дүнгээр 22377,7 мянган төгрөг тухай бүр 12 удаа мэдээлсэн. |
100% |
|
Бусад: |
|||
|
1 |
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирохлыг зогцуулах, ашиг сонирохлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8,9 –р зүйлд заасан мэдэгдэл /тухай бүр/ |
Энэ талаар мэдээлэл гараагүй тул байхгүй гэсэн мэдээлэл оруулсан |
100% |
|
2 |
Худалдан авах ажиллагаанд хийсэн аудит, бусад хяналт шалгалтын дүн, дүгнэлт, зөвлөмж түүний мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан /бүтэн жилээр, тухай бүр/ |
Тухай бүр 12 удаа мэдээлсэн. тайлагнал байхгүй .2020 онд 2018-2019 онуудад санхүүгийн хяналт шалгалт хийгдсэн. Энэ шалгалтаар акт албан шаардлага байхгүй тухйа бүр мэдээлсэн 2 зөвлөмж өгсөн бүрэн эхээр нь байршуулсан. |
100% |
|
3 |
Байгууллагын батлагдсан орон тоонд орсон өөрчлөлт /сар бүр/ |
ГЗБГЗЗГ-ын даргын 2019 оны 08 сарын 08-ны өдрийн 4/123 тоот тушаалаар батлагдсан бүтэцээр ажиллаж байгаа бөгөөд шилэн дансанд байршуулсан. 2020 онд батлагдсан орон тоо 31 үүнээс: Удирдах -1 гүйцэтгэх- 28 гэрээт- 2 гэсэн орон тоотой ажиллаж байна.сар бүр мэдээлэл байршуулсан. |
100% |
|
4 |
Бонд зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтээ адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр хувийн хэвшилийн түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өр авлага үүсгэсэн аливаа шийдвэр /тухай бүр/ |
2020 онд тухай бүр мэдээлэл байршуулсан 12 удаагийн давтамжаар мэдээлэл оруулсан. шийдвэр гүйлгээний тоо 17. PDE файлаар байршуулсан. |
100% |
|
Хэсгийн дундаж хувь: |
|
100% |
|
|
Хэрэгжилтийн дундаж хувь: |
100% |
||
Биелэлтийг нэгтгэж гаргасан: Газрын татвар, төлбөр үнэлгээний
асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Батболд

































